Ус цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын урьдчилсан байдлыг гаргажээ. Энэ хугацаанд хүйтний эрч эрс сулавтар байна хэмээн мэдээлжээ.
Баруун аймгуудын нутгаар: 17, 18-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 17,18-нд Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтний эрч суларч Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 18-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 14, 19-нд хүйтний эрч бага зэрэг чангарна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 14-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 19-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна. 14-нөөс нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.