БНХАУ-д шувууны томуугийн А хүрээний H7N9 вируст халдвар тархан, таван хүн нас бараад байна. Халдвар авсан хүмүүсийн дундаж нас 52. Шанхай, Жинхуа, Өрөмч, Донгуан, Янчинг зэрэг хотод энэ өвчин бүртгэгджээ. Иймд өмнөд хөршийн дээрх хотуудад зорчихоор бол шувууны аж ахуйд очихгүй байх, шувууны мах, өндөг зэрэг бүтээгдэхүүн аль болох хэрэглэхгүй, импортлохгүй байхыг Эрүүл мэнд, спортын яамнаас зөвлөж байна.