Замын-Үүдээс Эрээн рүү явж байсан галт тэргээр бугын цусан эвэр их хэмжээгээр гаргах гэж байсныг хууль хяналтын байгууллагынхан илрүүлэн, шалгаж эхэллээ.
Өнгөрсөн баасан гаригийн 20.00 цагийн үед Замын-Үүдээс хөдөлсөн ачаа тээврийн галт тэргэнд шалгалт хийхэд шуудайнд хийсэн бугын цусан эвэр, одоогоор ямар чулуу болох нь тодорхойгүй байгалийн чулууг их хэмжээгээр хил нэвтрүүлэх гэж байжээ.
Хууль хяналтын байгууллагын ажилтнууд дээрх эд зүйлсийг ямар хүн гаргах гэж байсныг тогтоохоор эрэн сурвалжилж, заримынх нь мөрөөр орсон гэнэ.
Б.Сүрэнцэцэг