Нийслэлийн онцгой байдлын албанд өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн XV хороо Баянбулагийн зусланд дэлбэрэлт болж хүмүүс гэмтлээ гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Шуурхай бүлэг 105-ын аврагчид осол болсон газарт очиход Баянбулагийн зусланд байх иргэн Э-ийн байшингийн баруун талын хана нурж, дотор нь байсан таван хүн дарагдаж гэмтсэн байжээ.
Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчдаас өчигдөр тодруулахад “Гэмтсэн иргэд нэг гэр бүлийнх. Хажуу айл нь зуслангийн байрныхаа гүний худгийг гэсгээхээр 200 литрийн торх галлаж байтал торх дэлбэрч осол болсон” гэлээ.
С.Бүжин