Хотын дарга ба руун гартаа улаан туг намируул чихаж. Хүзүүндээ бас “галстук” зүүсэн хараг дав. Өнгө будаг нь ийн өөрчлөгдөж буй хот ын мээр өнгөрсөн зууны дэг жаягийг эрхгүй санагдуулах боллоо. Ардчилсан орон хэмээх тодотголтой Монгол Улсын нийслэл Улаан баатар тун удах гүй социалист гэсэн үгээр толгой холбох шинжтэй. Шинэ зууны, тэр дундаа ардчилсан улсын нийслэлийн залуусын амьдралын хэв маяг хэдэн жилийн өмнөхөөс өөрчлөгдсөөр байна. Улс орон хөгжихийн хэрээр хүмүүсийн хэрэглээ, сонирхол өөрчл өгдөж, хөгжилтэй орны соёл түгэн дэлгэрдэг жамтай. Ардчилсан орны хөгжил, залуусын соёлыг дүгнэдэг нэг хэмжүүр бол яах аргагүй баар цэнгээний газруудын үйл чилгээ юм.
Улаанбаатар хотын Захирагч маань согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг баар, цэнгээний газар, дэлгүүрүүдийг цэгцэлнэ хэмээн шийдсэнээр дээр, доргүй бужигнуулж эхэллээ. “Архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” гэсэн сүржин нэртэй захирамж гаргаж, хэрэгжүүлэх ажлын хэсэг хүртэл байгуулж амжив. Тэрбээр энэ ажлаа иргэдийн захиалгаар хэмээн тодорхойлж буй. Үнэндээ ийм хүсэлт гаргасан хүмүүс нийт иргэдийн өчүүхэн хувь гэдэг нь тодорхой. Захирамж гараад цөөн хоног өнгөрөөд буй ч үр дүн муугүй.
Гэхдээ үр дүн нь мөнөөх хэдэн дэлгүүр, бааруудын хаалгыг барьсан төдийгөөр хэмжигдэж байгаа нь харамсалтай. Шөнийн цагаар ажилладаг 61 баар, цэнгээний газар, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг ажлын хэсгийн ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батын тушаалаар хүчингүй болгочихож. Угтаа бол 60 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг ийн зогсоосон нь олон хүний хоногийн хоолыг хороосонтой ялгаа юу байх вэ. Тэр чигт нь хааж, зогсоож чадахгүйгээс хойш ингэж ажил болох шаардлага байсан гэж үү. Тун удахгүй нэг хэсэг нь тусгай зөвшөөрлийнхөө эрхийг сэргээлгэх гэж, нөгөө хэсэг нь сэргээх гэж баахан бичиг цаас, явдал чирэгдэл болох нь гарцаагүй. Энэ нь цаад утгаараа бас л хүнд суртлыг бий болгоно гэсэн үг.
Юутай ч томоохон баар, цэнгээний газрууд 00.00 цаг гэхэд хаалгаа янгинатал түгжих болсноор нийгэмд ямар өөрчлөлт гарч буй талаар зах зухаас нь дурдъя. Жижиг зочид буудлууд жинхэнэ хавтгайрсан архидалтын үүр болж хувирлаа. Цаашлаад Туулын бургасанд “ажилладаг” байгаль баарнууд тоймоо алдаж эхлэв. Тэр хэмжээгээр орчны бохирдол, экологийн доройтол нэмэгдэж буй нь үнэн. Цэнгээний газруудын цагийг захиргааны аргаар хязгаарласнаар гэмт хэргийг таслан зогсооно гэвэл санасны гарз. Ерээд оноос эхтэй архидалт өдгөө хумигдаж, соёлжиж эхэлснийг дурдахгүй өн гөрч болохгүй.
Хамт олонтойгоо, найз нөхөдтэйгөө ядаж сард нэг удаа шөнөжин “пиводож”, бурж сууж яагаад болохгүй гэж. Хөгжимтэй, гэрэлтэй, олонтой газар шар айраг шимж суухыг шинэ зууны залуус хүсэж байна. Томоохон баар, цэнгээний газруудад тасартлаа ууж, арчаагаа алдаж суудаг залуучууд орчин цагт тун цөөн болсныг Хотын дарга нар яагаад анзаарахгүй байна вэ. Үүнээс гадна жуулчны улирал ирээд байна. Ямар ч жуулчин тухайн орны баар, цэнгээний газраар ордог нь жам. Тэд амрах гэж, алжаалаа тайлах гэж жуулчилж байгаа шүү дээ. Чухам ийм үед “Уучлаарай, манай улсад шөнө 00.00 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахыг хориглодог, Та буудалдаа очоод ууж болно” гээд гаргах бололтой. Үүний хариуд нөгөө жуулчин “Монгол орныг чөтгөр аваг” хэмээн хараах вий.
Нутагтаа очоод “Монголоор битгий аялаарай, цэнгээний газар гэж байхгүй” гэсэн мессежийг хавь ойрынхондоо тараах нь лав. …Гоол, гоол орчихлоо. Залуус дуу нийлүүлэн уухайлан хашгирна. Шар айргаа өндөр өргөн хаа сайгүй харшуулах чимээ залуусын сэтгэлийг улам бүр хөгжөөх аж. Хөлбөмбөгийн оргил хэсэгт тэдний сэтгэл хөдлөл хэрхэн дээд цэгтээ хүрч буйг нүүрнээс нь, нүднээс нь харчихаж болно. Баар, цэнгээний газартаа хөлбөмбөгийн тоглолтуудыг үздэг ”моод” дэлхийн хөгжилтэй орнуудад хэдийнэ дэлгэрсэн соёл. Сүүлийн үед Монголын залуучууд бааранд цуглан тоглолт үзэж, таашаал авдаг явдал ёс мэт болоод байна. Угтаа бол энэ нь залуучуудын сэтгэхүй, согтууруулах ундаа хэрэглэх соёл хэрхэн өөрчлөгдөж, өнгө нэмснийг харуулж буй нэг жишээ юм.
Дөрвөн жилд ганц удаа болдог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөө жил тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга зургаан баар, цэнгээний газрыг шөнийн 02.00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөл олгосон сурагтай. Гэхдээ тоглолт дуустал. Бас л иргэдийн хүсэлт, захиалгаар гэх биз. Ингэж нэг нь гуйсан нэр зүүж, нөгөөх нь хоёр цаг сунгасан дүр үзүүлэх хэрэг байгаа гэж үү. Тоглолт үзэж хөөрсөн хөгжөөн дэмжигчдийг “буу халах” зав өгөлгүй цаг боллоо гээд хүчээр гаргана гэдэг ёстой л хүсэхэд хяссантай адил. Хөөгдөж гарсан тэдний нүүрэнд инээмсэглэл харагдахгүй л болов уу. Дэлхийн аваргын тоглолтыг олон балиашиг бужигнасан газар суугаад үзэхийг, шар айраг уунгаа харахыг хүс сэн хөлбөмбөгийн хорхойтнууд, Монголд ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, жуулчид мундахгүй олон байгаа. Тэгвэл тэд энэ хэдэн өдөр ханатлаа сууг л дээ. Өнөөдрийн тоглолт хэрхэн өрнөснийг, бооцоогоо хэн алдаж, хэн авсан тухайгаа ярьж хөгжилдөг л дээ. Маргаашийн тоглолт хэрхэн дуусахыг, хэн ялж, хэн уйлах талаар таамаг дэвшүүлэнгээ үүр цайлгаг л даа. Яагаад болохгүй гэж. Ингэж суулаа гэхэд улсын төсөвт орох татварын хэмжээ нэмэгдэнэ үү гэхээс гэмт хэрэг өснө гэж бодохгүй байна.
Түүнчлэн тавдугаар сарын 27-ноос эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж буй энэ арга хэмжээний хүрээнд “Архидан согтуурахтай тэмцэх нь бүх нийтийн үйл хэрэг“ гэсэн лоозон дэвшүүлжээ. Социализм нэвт ханхалсан энэ өгүүлбэрийн зорилго нь …Иргэд, олон нийтийн оролцоонд түшиглэн санаачилгатай идэвхтэй ажиллаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг шагнаж урамшуулах… ажил юм гэнэ. Архидалт бол улс орны хөгжлийн түвшин, нийгмийн ядууралтай шууд холбоотой асуудал. Үнэндээ дээрх өгүүлбэрийн утга учрыг лав би ойлгохгүй байна. Жишээ нь, иргэнийг гэхэд яг яасных нь төлөө шагнах гээд байгаа юм бол. Ганц удаа шөнө гадуур хэсээгүй, 00.00 цагаас хойш архи, шар айраг хэрэглээгүй гэдгээр нь урамшуулах гээд байгаа юм болов уу. Эсвэл найзуудаараа, хамт олноороо нийлж архидаагүй, шөнө цэнгээний газраар үйлчлүүлээгүй гэвэл шагнана гэсэн болзол юм уу. Эсвэл нууцаар цаг хэтрүүлж ажилласан баарны талаар алтан хушуу өргөсөн хүнд зоос өгнө гэсэн үг үү.
Энэ мэтээр ухаж ойлгохын тулд нэлээд ухаан зарах шаардлагатай болох нь. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нэгэнтээ архи, согтууруулах ундаа худалдах цагт хязгаар тавих гэж оролдсон түүхтэй. Гаргасан шийдвэр нь амьдралд хэрэгжээгүйгээр барахгүй Ерөнхийлөгч маань жижиг шилтэй архийг өөрөөрөө нэрлүүлээд үлдсэн удаатай. Тэгвэл одоо шинэ зууны залуусын хэрэглээ, хүслийг захиргааны аргаар хумьж, хавчих гэсэн Хотын дарга нарын оролдлого араасаа юу дагуулах бол. Магадгүй, зуун граммаа, эсвэл стакан шар айргийг “Мөнхбаяр” хэмээн цоллох ч юм бил үү.
Гэхдээ энэ бол ард түмний дундаас гарсан яриа, өчүүхэн хошигнол төдий юм. Хамгийн гол нь аливаа зүйлийг хааж, боож, хавчих тусам хууль бус үйлдэл газар авч, улам нуугдмал, илүү хорлонтой болдгийг дэлхийн улс орнуудын түүх хэдийнэ баталсан. Угтаа бол энэ шийдвэр Монголыг зорих жуулчдыг үргээж, “ногоон” салгах бодлогын эсрэг гаргасан захирамж гэхэд хилсдэхгүй. Архидалтыг цагийн зүүгээр хязгаарлахыг оролдсон иймэрхүү “тэнэг” шийдвэр Монгол Улсыг XXI зуунд дэлхийн шившиг болгохгүй л бол их юм.