Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Бямбаад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болжээ. АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн байсан тэрбээр Л.Гансүхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдоход уг албыг хаших болсон юм байна. Түүнд албан тушаалаа урвуулан ашиглаж, найзынхаа компанид сайдынхаа тушаалыг хуурамчаар хийж өгсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Бямбаа уг нь Хөвсгөл нутгийн унаган хүүхэд. Монгол хүн унасан газар, угаасан усаа бүхнээс илүү хайрладаг билээ. Харин түүнд тийм сэтгэл дутагдсаных уу, эсвэл найз нөхөд нь илүү нандин байсных уу, ийм хууль бус үйлдэл хийжээ.
Түүний хуурамч тушаалаас болж экологид 114,9 сая төгрөгийн хохирол учрав
\Далай ээжийн зүүн урд хэсэгт Чандмань-Өндөр сум оршдог. Тус сумын Хөндийн да ваа гэдэг газарт тус аймгийн иргэн Дарьсүрэн, Ганбаатар нарын үүс гэн байгуулсан “Бумбах” ХХК их хэмжээний мод хууль бусаар огтолжээ. Тус компанийнхан Сум дундын ойн ангитай ой цэвэр лэх гэрээ байгуулж, улмаар тодорхой хэмжээний зай талбайд өгөршиж, хугарч унасан модыг цэвэрлэхээр болсон аж. Гэвч тус компанийнхан Сум дундын ойн ангитай байгуулсан гэрээгээ зөрчиж, хуурай, өгөршиж унасан мод бус, харин залуу нойтон мод их хэмжээгээр огтолсон байна. Тус компанийнханд ой цэвэрлэх гэрээний дагуу олгосон талбайгаас гэхэд 106.9 шоо метр нойтон мод огтолсон байв. Гэвч байгаль руугаа дайрч баяжих гэсэн хүсэлтэй тус компанийнхан оноосон талбайгаас хэтэрч өөр таван газарт их хэмжээний ной тон мод огтолсон байсан нь нутгийн байгалиа гэсэн сэтгэл тэй иргэдийн хараанаас мул тар сангүй. Хууль хяналтын бай гууллагад тэд их хэмжээний мод хууль бусаар огтолж, байгаль орчин сүйтгэж байгаа мэ дээлэл ирсэн байна. Үүний дагуу тус компанид холбогдох байгууллагуудаас шалгалт хийжээ. Энэ шалгалтаар тус компанийн захирал Дарьсүрэн, менежер Ганбаатар нар танил талаараа дамжуулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх тусгай зөвшөөрөл авсан нь тогтоогдож. Гэвч энэ зөвшөөрөл нь хуурамч, хууль бус байжээ.
Фотог Г.Эрдэнэтуяа
Д.Бямбаа дарга яамныхаа хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын даргыг "панаалджээ"
Уг нь Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд олгодог юм байна. Ойг байгаль орчны мэргэжлийн байгууллага, түүн дотроо ойд арчилгаа цэ вэр лэгээ хийх эрх авсан аж ахуйн нэгж байгууллага хийх ёстой. Гэтэл Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутагт багт даг Чандмань-Өндөр сумын Хөндийн даваанд ой цэвэрлэх ажил хийсэн “Бумбах” компанид Байгаль орчин, аялал жуулчлалын сайд эрх олгоогүй аж.
Тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 2010 оны эхэнд тусгай зөвшөөрөл авсан гэсэн тэмдэглэл байжээ. Хөвсгөл аймаг дахь Сум дундын ойн аж ахуйн ажилтнууд тус компанитай хамтран ажиллах, ойд арчилгаа цэвэрлэгээ хийлгэх гэрээ байгуулахын тулд зөвшөөрлийг нь шалгажээ. Уг зөвшөөрөлд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2009 оны 215 дугаар тушаалаар эрх авч, түүнийг тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат баталгаажуулж гарын үсэг зурсан байсан гэнэ. Хууль хяналтын байгууллагынхан сайдын уг тушаалыг хя наж үзэхэд түүний хавсралтад “Бумбах” компанийн нэр байхгүй, хуурамчаар эрх олгосон нь батлагдсан байна. Хуулийн байгууллагынхан үү нийг шалгах явцад БОАЖЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Бямбаа нутгийн анд, найз Дарьсүрэнгийн “Бумбах” компанид ойд арчилгаа цэвэрлэгээ хийлгэх эрх олгох асуудлыг эртнээс хөөцөлдөж эхэлсэн нь тогтоогдсон аж. Улмаар сайдын зөвлөлийн хуралд оруулсан ч зөвшөөрөл нь бүтээгүй юм байна. Тиймээс яамныхаа Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатыг удаа дараа гуйж “панаалдсаны” эцэст зөвшөөрүүлж, гарын үсэг зуруулж чаджээ. Ингээд хуурамч зөвшөөрөлтэй “Бумбах” компанийнхан ойгоос нойтон мод огтлох ажлаа эхэлж, байгаль экологид 114.9 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Монголын “Швейцарь” гэгдэх Хөвсгөлийн ой тайгыг хүчирхэг мотортой хөрөө рам, автомашинаар талхлах, ой модгүй болгох ажилд тусалсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Бямбаад АТГ-аас Эрүүгийн хуульд заасан албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Сүүлийн үеийн тооллогоор манай орны 12.4 хувьд нь ой мод байгаа гэж тоологджээ. Энэ ой модноосоо нойтон, залууг нь шилж, хайр гамгүй огтолж байгаа явдалд энгийн иргэдээсээ авахуулаад ойгоо хамгаалах, хя налт тавих үүрэгтэй албан тушаалтнууд, яамны эрх бүхий албан тушаалтнууд оролцож байна гэхээр харамсмаар.
Г.Равжаа