Дуучин Т.Дэлгэрмөрөнд Баянзүрх дүүргийн шүүхээс жирийн дэглэмтэй хорих ангид нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэрбээр шүүхийн энэ шийдвэрийг хүндэдсэн гэж үзээд Нийслэлийн шүүхэд давж заалдсан юм.
Түүний гомдлын дагуу өчигдөр Нийслэлийн шүүхэд Т.Дэлгэрмөрөн, түүний найз Б.Батзориг нарт холбогдох хэргийг хэлэлцэж, тэдний гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээв.
Тэд бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан хэргийг давтан үйлдсэн гэж прокурор үзсэн.
Т.Дэлгэрмөрөн Х.Амайг зодож нүдийг нь гэмтээсэн, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахын гэрт архи ууж байгаад агсам тавьж дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтныг эсэргүүцэн эрүүг нь хугалсан. Баянзүрх дүүргийн шүүх Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийг өнгөрсөн оны аравдугаар сарын 28-нд хэлэлцэж хоёр жил хорих ял оноож, уг ялыг тэнсэн харгалзахаар, түүний найз Б.Батзоригт нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял ногдуулсан.
Баянзүрх дүүргийн хяналтын прокурор уг ялыг эсэргүүцэн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр Улсын дээд шүүхийн шүүгчид анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэг сэхгүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм.
Г.Орчлон