Замын-Үүд, Улаанбаатарын чиглэлийн ачааны галт тэргээр нийслэлд их хэмжээний химийн бодис оруулж ирснийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлсэн тухай бид өмнөх дугаарт мэдээлсэн. Уг бодисыг “Актлоэйшия” ХХК Замын-Үүдээс оруулж иржээ. Яагаад ийм асуудал гарсныг Замын- Үүдийн Гаалийн газрын дарга Ё.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
Хилээр орж ирж байгаа бараа бүтээг дэх үүнийг эхлээд Хилийн мэргэжлийн хянал тын бай гууллага шалгах ёстой. Тэд юу хийж байсан юм бол?
-Тийм. Тэд алдаа гаргасан байна лээ. Үүний дараа гаалийн бүрдүүлэлт хийгдэх ёстой ч хий гээгүй байсан. Хаана, ямар алдаа гарсныг шалгаж байгаа.
Рентген тоног төхөөрөмжөөр хардаг биз дээ?
-Рентген төхөөрөмжөөр 1-2 төрлийн бараа бү- тээг дэхүүнийг хардаг. Тиймээс бүх барааг шалгах боломжгүй.
Гаальд эрсдэлийн удирдлагын систем хэрэг - жиж эхэлсэн гэсэн. “Актлоэйшия” ХХК бүртгэлтэй юү?
-Бодис оруулж ирсэн дээрх компани эрсдэл тэй компанид бүртгэгдээгүй байсан. Хилээр орж гарч байгаа автомашинуудын алинд нь уг бодисыг ачсан бэ гэдгийг шалгаж байгаа. Хамгийн гол нь бид хэн гэ дэг байцаагч түүнийг шалгав гэдгийг тог тооно гэв.
С.Заяа