Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15-р хорооны нутаг Зуунмодны зуслангаас их хэмжээний нойтон мод ачиж байгаа талаар мэдээлэл иржээ. Дээрх мэдээллийн дагуу ажлын хэсэг гарч, шалгахад 40 настай, эрэгтэй Э хоёр метрийн урттай, 60 ширхэг нойтон шургаагийг УБЯ 86-28 дугаартай “Frontier” маркийн машинаар тээвэрлэж явсныг илрүүлжээ.Модны хулгайчийг тус дүүргийн байгаль хамгаалагч Г.Сүхбаатар саатуулсан байна. Дээрх зургийг тус дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.