/ БАЯНГОЛ ДҮҮРЭГТ / 2010.01-05 САР ХҮРТЭЛ
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.8 дахь заалтыг зөрчиж, тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон нэр бүхий 61 аж ахуйн нэгжид үйлдэгдсэн гэмт хэргийн судалгаанаас үзвэл он гарснаас хойш
1-р сард Баянгол дүүрэгт “Орд” бааранд танхайн 2 хэрэг, “Сеа” бааранд танхайн 1, “Oueen” –д иргэний эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг
2-р сард гарсан гэмт хэргийн талаар дурьдвал ‘’Oueen’’ бааранд танхайн 2, ‘’Парис’’ бааранд танхайн 1 ‘’Кензо’’-д иргэний эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 1, мөн ‘’Кензо’’, ‘’Орд’’, ‘’Оушин’’ бааруудад хулгайн хэрэг гарчээ. Түүгээр зогсохгүй ‘’Меланж-лоунж’’-д танхай ‘’Микс’’ бааранд иргэний эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг
3-р сард нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах баар цэнгээний газруудад гарсан гэмт хэргээс нэрлэвэл БГД-13 ‘’Ямайка’’ бааранд иргэний эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг БГД-20 ‘’Кензо’’ бааранд танхайн, БГД-17 ‘’Микс’’ бааранд иргэний эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд цаг хэтрүүлэн ажиллаж байх үед тус тус гарчээ.
4-р сард Баянгол дүүрэгт архидан согтуурсны улмаас танхайн хэргүүд гарсан байна. БГД-20 ‘’Кензо’’ бааранд танхайн 2 хэрэг цагдаагийн байгуулагад шалгагджээ.
Баянгол дүүрэгт 5-р сард үйлдэгдсэн гэмт хэрэг гэвэл танхайн 3, иргэний эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 2 удаа гарсан байна. Тухайлбал ‘’Стрингс’’ бааранд 5-р сарын 7, 5-р сарын 19-ний өдрүүдэд танхайн хэрэг үйлдэгджээ.
ЗӨРЧИЛ ГАРСАН БААРНУУД: “Орд”, “Сеа”,“Oueen”, ‘’Кензо’’, ‘’Парис’’, ‘’Оушин’’ ‘’Меланж-лоунж’’, ‘’Микс’’, ‘’Ямайка’’, ‘’Стрингс’’
/ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ / 2010.01-05 САР ХҮРТЭЛ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр ‘’Казино’’ бааранд 2-р сарын 6 ны 00:45 цагт иргэний эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг цагдаагийн байгуулагад бүртгэгджээ.
3-р сард Баянзүрх дүүрэг байрлах ‘’Метрополис’’ бааранд цаг хэтрүүлэн ажиллаж байх үед нь танхайн гэмт хэрэг үйлдэгджээ.
БЗД-5 хороо ‘’Санан дурсахуй’’ бааранд 4-р сарын 24-ний 22:10 цагт зодоон болж байна гэсэн мэдээллийн дагуу НХЭГ-ын 128-р чиглэлийн эргүүлийн офицер д/ч С. Ганбаатар , цагдаа д/а А. Мөнхболд нар шалгахад тус баарны зохион байгуулагч, БЗД-5 Монелийн задгайд суух Г. Мэндсайханыг оршин суух хаяг тодорхойгүй Володягийн Энх-Амгалан согтуурсан үедээ эхнэртэйгээ бүлэглэн шалтгаангүйгээр зодож танхайрч байсныг таслан зогсоожээ.
ЗӨРЧИЛ ГАРСАН БААРНУУД: ‘’Казино’’, ‘’Санан дурсахуй’’, ‘’Метрополис’’
/ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ / 2010.01-05 САР ХҮРТЭЛ
Сонгинохайрхан дүүрэгт 1-р сард танхайн болон хулгайн гэмт хэрэг ‘’Элсэн цаг’’, ‘’Хишигт-Од’’ бааруудад гарчээ. Эдгээр хэрэг цаг хэтрүүлэн ажиллах үед үйлдэгдсэн байна.
2010 оны 3-р сарын 23 ны 23:30 цагт ‘’Хишигт-Од’’ бааранд зодоон болж байна гэсэн мэдээллийн дагуу НХЭГ-ын 452-р чиглэлийн эргүүлийн цагдаа а/а А. Энхбаяр а/а Н. Чинзориг нар шалгахад СХД-5 Баянголын 7-6 тоотод суух Ц. Олзодыг хаяг тодорхойгүй Данзангийн Отгонжаргал согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож дээрэмдэхийг завдаж байсныг таслан зогсоолоо.
Мөн л СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах ‘’Хишигт-Од’’ бааранд энэ оны 4-р сард танхайн гэмт хэрэг гарсан байна.
ЗӨРЧИЛ ГАРСАН БААРНУУД: ‘’Элсэн цаг’’, ‘’Хишигт-Од’’
/ СҮХБААТАР ДҮҮРЭГТ / 2010.01-05 САР ХҮРТЭЛ
Сүхбаатар дүүрэгт баар цэнгээний газруудад 1-р сард үйлдэгдсэн гэмт хэргүүд цаг хэтрүүлэн ажиллаж байх үед гарчээ. СБД ‘’Холливуд’’ бааранд 2010 оны 1-р сарын 21 ний 02:31 цагт буутай хүн байна гэсэн мэдээллийн дагуу НХЭГ-ын 223-р чиглэлийн эргүүлийн офицер д/ч Б. Мөнх-Учрал, цагдаа жолооч д/а С. Тэгшбаатар нар шалгахад БЗД-15 4-162 тоотод суух Отгонбаярын Ганзориг согтуурсан үедээ Combat-PD маркийн №33333 дугаартай, 1 магазин, 2 ширхэг сумтай хийн бууг/ эзэмших эрхийн зөвшөөрөлгүй / олон нийтийн газар ил авч явсныг хураан авч саатуулжээ.
2-р сард Сүхбаатар дүүрэгт иргэний эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг, танхай, залилангийн хэрэг тус тус бүртгэгджээ. ‘’Холливуд’’ ‘’Шинэ элит’’ хэрэг гарчээ. 3-р сарын 27 ны 01:50 цагт ‘’Ривер саундз’’ бааранд хулгайн гэмт хэрэг, 3- р сарын 8 ны 23:35 цагт ‘’вест лайф’’ бааранд иргэний эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт тус тус гарчээ.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ‘’Холливуд’’ бааранд 4-р сарын 23 ны 02:20 цагт танхайн гэмт хэрэг үйлдэгджээ.
5-р сард ‘’Холливуд бааранд’’ танхайн гэмт хэрэг үйлдэгдсэн байгаа.
ЗӨРЧИЛ ГАРСАН БААРНУУД: ‘’Холливуд’’ , ‘’Ривер саундз’’, ’Шинэ элит’’, ‘’Вест лайф’’
/ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ / 2010.01-05 САР ХҮРТЭЛ
Хан-Уул дүүрэгт 3-р сард гарсан гэмт хэрэг цаг хэтрүүлж буюу 24 цагаас хойш ажиллаж байхад гарчээ. ХУД-2 ‘’Бриллант’’ бааранд танхайн гэмт хэрэг 3-р сарын 12 ны 01:45 цагт гарсан байна.
4- сард Хан-Уул дүүрэг’’ Бриллант‘’ бааранд танхай, иргэний эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд бүртгэгджээ. Мөн л цаг хэтрүүлэн ажиллаж байхад энэ гэмт хэрэг гарсан байна.
ЗӨРЧИЛ ГАРСАН БААРНУУД: ‘’Бриллант’’
/ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ / 2010.01-05 САР ХҮРТЭЛ
Чингэлтэй дүүргийн 2-р хороо ‘’Хаппи’’ бааранд 2-р сард хулгайн гэмт хэрэг гарсныг ЧДЦХ шалгасан байна. Тус бааранд үйлчлүүлж байсан СХД-18 22-а байрны 88 тоотод суух Д. Пүрэвсүрэн ‘’Dell’’ зөөврийн компьютераа хулгайд алджээ.
Энэ оны 3-р сард чингэлтэй дүүргийн ‘’Доргио’’, ‘’Фэйс’’, ‘’Хаппи’’ бааруудад танхайн гэмт хэрэг гарсан нь бүгд цаг хэтрүүлэн ажиллаж байхад үйлдэгджээ. 4-р сарын 24 ны 03:37 цагт ЧД-6 ‘’Чикаго’’ ‘’Фэйс’’ бааруудад иргэний эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гарлаа.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 5-р сард ЧД-1 ‘’Жура’’ бааранд 5-р сарын 24 ний 04:30 цаг, мөн 5-р сарын 01:13 цагт архидан согтуурсны улмаас зодоон цохион хийсэн хэргүүд нийслэлийн цагдаагийн газарт бүртгэгдсэн байна. Энэ мэдээллийг олон нийтийн харилцааны хэлтсийн мэдээнд тулгуурлан бэлтгэлээ.
ЗӨРЧИЛ ГАРСАН БААРНУУД: ‘’Хаппи’’, ‘’Жура’’, ‘’Чикаго’’, ‘’Фэйс’’, ‘’Доргио’’ зэрэг баарууд хууль зөрчиж, үйл ажиллагаа эрхэлдэг байжээ.