Түрүү жил Хятадын хөрөнгө оруулалттай “Монгол Хуа Жун” ХХК 22-ын товчооны үерийн усны далангийн голдрилыг өөрчлөн барилга барьснаас болж энэ орчим үйл ажиллагаа явуулж байсан хэд хэдэн газар усанд автаж багагүй хэмжээний хохирол амссан юм. Гэвч өнөөдрийг хүртэл тус компаний энэ байдлыг таслан зогсоох эрх мэдэлтэй байхгүй л байсаар байна. Энэ жил 22-ын товчоо дахин үерт автахгүй гэх баталгаа алга байна.
Мөн тус компани Монгол улсын хуулийг уландаа гишгэж, албаныхны өгсөн газрыг дур мэдэн томсгож хашаагаа барьсан байсныг өнгөрсөн жилийн хашаа 1 арга хэмжээний үеэр нураах арга хэмжээ авч байсан ч бас л үр дүн гарсангүй.