Хуульчийн сонгон шалгаруулалт энэ жил наймдугаар сарын 14-15-нд зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү сонгон шалгаруулалтын бүртгэл нь тавдугаар сарын 31-нээс долдугаар сарын 14-нийг дуустал явагдана гэдгийг Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлөөс зарлаад байна. Заасан хугацаанд бүртгүүлэхгүй бол холбогдох хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцуулахгүй гэдгийг мэдэгдлээ.