Архангай аймгийн Цэнхэр су мын нутагт үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас Орхон гол ихээр бохирдсон хэргийг УМБГын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст бүтэн жил гаруй шалгасан. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч хоёр дахь удаагаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Уг хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хя налтын прокурор Ш.Баярбилэг хавтаст хэрэгтэй танилцаад, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу гэж үзэн УМБГ-т буцаасан гэнэ.
Дээрх сумын нутаг дахь “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн алт олборлож байсан талбайд нөхөн сэргээлт явуулах нэрээр 50-иад компани ажиллах эрх авсан ч ихэнх нь нөхөн сэргээлт хийх бус дахиж алт олборлож байсан юм. Цагдаагийн байгууллага уг хэрэгт сэжигтнээр 60 орчим хүнийг шалгасан. Мөрдөн байцаалтын явцад “Монгол газар” ком паниас авсан талбайд нэр бүхий хэд хэдэн компани нөхөн сэргээлт хийсэн нь тогтоогдсон аж. Харин “Алтан дор нод Монгол”-оос авсан талбайд нэг ч компани нө хөн сэргээлт хийлгүй, алт олборлож байсан нь батлагджээ.Дээрх хоёр компанийн эрх бүхий албан тушаалтан нийлсэн 35 хүнийг яллаг дагчаар татсан.
Цагдаа, прокуро рын байгууллагаас уг хэ рэгт холбог дуулж, “Алтан дорнод Монгол” компанийн захирал Ч.Бямбааг удаа дараа дуудсан ч ирдэггүй. Түүгээр ч зогсохгүй прокурорын бай гуул лага зөвхөн Ч.Бямбаад холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан компанийн захирлууд НПГ-т хандаж “Жижиг компанийн захирлуудыг яллаж байгаа атлаа гол хүн болох Ч.Бямбаагийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” хэмээн гомдол гаргасан гэнэ.
Г.ОРЧЛОН