Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын 2012 оны мэдүүлгийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15 хүртэл авч шинэчлэн бүртгэсэн. Улсын хэмжээнд 47800 хүн мэдүүлэг өгөх ёстой. Энэ жил 99.97 хувь нь цаасаар болон цахим хэлбэрээр бүртгүүлээд байгаа. Хорин хоёр албан тушаалтан хугацаа хожимдуулж мэдүүлгээ гаргасан бол 15 хүн огт өгөөгүй байна. Мэдүүлгээ гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулсан мэдүүлэг гаргагчдаас төрийн захиргааны албан тушаалтан дөрөв, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч 16, улс төрийн албан тушаалтан буюу УИХ-ын гишүүний бие төлөөлөгч найм, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан долоо, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллагын удирдах хоёр албан тушаалтан байна.
УИХ-аас баталсан хуулийг хүн бүхэн дагаж мөрдөх учиртай. Гэвч сонирхолын зөрчил, хөрөнгө орлогоо мэдүүлээгүй хүмүүсийн дунд гадаадын нэг иргэн бий. Тэр нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдоод багагүй хугацаа өнгөрөөж буй БНСУ-ын иргэн Ким Жан Жин. УИХ-аас баталсан Хөгжлийн банкны тухай хуульд “Тус банк нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна” гэж заасан. Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хуулийн үйлчлэлд хамрагдахаар заажээ.
Мөн Авлигын эсрэг хуулиар ч Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд сууж буй эрхэм хөрөнгө орлого, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргах ёстой байтал БНСУ-ын иргэн манай улсын хуулийг үл ойшоосон байна. Хөгжлийн банкны захирлын туслахтай холбогдоход “Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Маргааш нөгөөдрөөс мэдээлэл өгье”гэлээ. Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дашдэмбэрэл “Би мэдүүлэг авах үеэр гадаадад байсан. Ирэхэд бүртгээд дууссан байсан. ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа гаргаж өгсөн мэдүүлгээрээ бүртгүүлчихдэг юм байх гэж бодож явтал ийм зүйл болчихлоо. Одоо хаана хандахаа мэдэхгүй байна” гэв. Аймаг, сум, дүүргийн ИТХын төлөөлөгчдөд хуулийн дагуу хариуцлага тооцох гэхээр учир дутагдалтай байдаг гэнэ. Цалингийн хувиар торгох гэхээр үндсэн цалин гэх зүйлгүй, албан тушаалаас нь чөлөөлөх гэхээр иргэдийн саналаар сонгогдсон учраас хариуцлага тооцоход хэцүү байдаг аж.
МЭДҮҮЛГЭЭ ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД ГАРГАЖ ӨГӨӨГҮЙ АЛБАН ТУШААЛТНУУД:
1. Баттөмөрийн Энхбаяр. УИХ-ын гишүүний зөвлөх
2. Батсүрэнгийн Батнасан. Багахангай дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
3. Лхагвасүрэнгийн Баяртулга. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
4. Ким Жан Жин (БНСУ-ын иргэн). Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал
5. Абшукерийн Баяраа. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын УБ хот дахь төлөөлөгч
6.Батчулууны Жаргалсайхан. Төв аймгийн Цээл сумын ИТХ-ын төлөөлөгч
7. Чагнаадоржийн Дашдэмбэрэл. Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч
8. Даваажавын Батсуурь. Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын төлөөлөгч
9. Мэндээгийн Нямсүрэн. Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын төлөөлөгч
10. С.Даваасамбуу. Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын төлөөлөгч
11. Ядамын Моломжамц. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч
12. Анаагийн Мөнхжигүүр. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч
13. Доржбаатарын Батжаргал. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч
14. Нэргүйн Гончиг. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч
15. Мухархалзангийн Дашзэвэг. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч
МЭДҮҮЛГЭЭ ХУГАЦАА ХОЖИМДУУЛЖ МЭДҮҮЛСЭН:
1. Мижидийн Тулга. УИХ-ын гишүүний зөвлөх
2. Борын Өлзийбат. УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах
3. Сүндэвийн Бямбацэрэн. УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах
4. Цогтын Одонтуяа. УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах
5. Урангуагийн Хосбаяр. УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах
6. Батсайханы Тамир. УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах
7. Галбадрахын Нарантуяа. УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах
8.Дамжингийн Алтандорж. УИХ-ын Тамгын газарт референт
9. Лундаагийн Батзориг. СЗХ-ны Тамгын газрын Санхүүгийн хэлтсийн дарга
10. Сагидолдагийн Бейбитхан. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИТХ-ын төлөөлөгч
11. Үүрцайхын Сүглэгмаа. Говь-Алтай аймгийн Цогт сумын ИХ-ын төлөөлөгч
12. Самжидын Алтанхуяг. Баян-Өлгий аймгийн Хөгжим драмын театрын ерөнхий балетмейстр
13. Хафезийн Мурат. Баян-Өлгий аймгийн ХДТ-ын ерөнхий удирдаач
14. Бадейн Муратбек. Баян-Өлгий аймгийн ХДТ-ын ерөнхий найруулагч
15. Абшүкирийн Ханат. Баян-Өлгий аймгийн ХДТ-ын хормейстр
16. Мүберекийн Амантай. Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын II сургуулийн сургалтын менежер
17. Равдаагийн Мядагмаа. Мөн сургуулийн сургалтын менежер
18. Азкейн Еркегүл. Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын I сургуулийн сургалтын менежер
19. П.Мөнхжаргал. Сангийн яамны ММНБИ-ын Ерөнхий менежер
20. Доржийн Бадрах. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч
21. Пэрэнлэйн Туяа. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ИТХ-ын төлөөлөгч
22.Дашийн Бямбасүрэн. ЭХЯ-ны Эрчим хүчний хөгжлийн төвийн Санхүү,эдийн засгийн хэлтсийн дарга
Г.ЦОЛМОН