Уран бүтээлчдээс зөвшөөрөл авал гүй тоглолтын хөтөлбөртөө нэрийг нь оруулж, үзэгчдийг хуурах явдал олширчээ. “New era production”-аас маргааш “Tatar Right now” нэр тэй хип хоп, r&b үдэшлэг зохиохоор болсныг сонссон юм. Уг үдэшлэгт “Ди жи тал”, “Татар”, “Опозит” хамтлаг, дуучин А.Хишигдалай, Рэппер Жий, Цэцэ, Женни, Shaggy нар оролцоно гэж сурталчилгаандаа оруулсан байсан. Гэтэл нэр дурдсан зарим хамтлаг, дуучин тэр дундаа “Татар”, А.Хишигдалай нар уг тоглолтод оролцохгүй гэдгээ зохион байгуулагчдад хэлсэн бол зарим нь бүр өөрс дөө ч энэ тухай мэдээгүй явж байв. Харин зохион байгуулагчид Фэйсбүүк хуудастаа “Татар хамт лагийнхан та бүхэнд шинэ цомгийнхоо дуунуудаас хүргэх болно. Ойрын хоёр сардаа сонсохооргүй гоё дуунуудыг эндээс мэдрээрэй” хэмээн бичсэн байх юм. Үдэшлэгийн нэр нь хүртэл тус хамтлагийн тоглолт мэтээр үзэгчдийг төөрөлдүүлэхээр аж. Түүнчлэн фэйсбүүк хууд саар саяхан олонд танигдсан рэппер Shaggy “Надад тийм зүйл ярьж санал тавь сан хүн байхгүй шүү дээ” хэмээн гайхаж хо цорсон. Харин “Опозит”-ын А.Гантулга нэгэн киноны зураг авалтад оролцохоор 14 хоногийн хугацаатай хөдөө явсан байгаа аж. Рэппер Gee-гээс лавла хад “Би эцсийн шийдвэрээ тэдэнд хэлээгүй. Оролцохгүй ч байж магадгүй, ажлын цаг заваас шалтгаална. Зарим үдэшлэг, тог лол тод дуучнаас нь асуухгүй нэрийг нь барьдаг явдал их гарах юм” хэмээ лээ.