Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний IV дэлгүүр архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон өдөр буюу энэ сарын 1-нд иргэдэд согтууруулах ундаагаар үйлчилжээ.
Энэ талаар иргэдээс цагдаагийн байгууллагад гомдол ирүүлсний дагуу харьяа дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж, 160 гаруй шил архи, 1700 ширхэг шар айраг хураан авчээ. Түүнчлэн тухайн өдөр III, IV хорооллын эцэст байрлах “Таац” хүнсний дэлгүүр архи худалдаж байсныг илрүүлжээ.