Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний хүү Г.Ганзул, тус газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, түүний эхнэр, ҮТЕГын байцаагч О.Бямбасүрэн нарыг хууль бусаар хөрөнгөжиж, их хэмжээний хөрөнгө завшсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
Уг хэргийн явцын талаар НПГ-ын орлогч Ц.Батболд “Энэ дөрвөн хүнд холбогдох хэргийг шалгахад багагүй хугацаа шаардагдана. Гадаад, дотоодод хийх ажиллагаа нэлээд бий. Гадаадын хэд хэдэн улсын холбогдох байгууллагаас нотлох баримт авахаар болсон” гэж өчигдөр УЕПГ-аас хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн юм. Ч.Гансүх өөрийнхөө нэрээр огт данс нээлгэдэггүй, гэр бүл, төрөл төрөгсдийнхөө нэр дээр данс нээж, завшсан их хэмжээний мөнг өө байршуулж байсан нь шалгалтын явцад тогтоогдоод буй гэнэ.Тухайлбал, АТГ-ын явуулсан шалгалтын дүнд дээрх хүмүүсээс гадна төрийн байгууллагад ажилладаг нэг дүүгийнхээ нэр дээр данс нээж, 20-30 сая төгрөг байршуулсан нь илэрсэн аж.
Мөн Японд амьдарч байсан эхнэрийнхээ нэр дээр ч данс нээж их хэмжээний мөнгө шилжүүлж байсан, эхнэр нь уг мөнгөнөөс нь сургуульд суралцаж байсныг шалгалтаар тогтоосон аж. Дээрх мэдээллүүдийг АТГ-ын болон прокурорын байгууллагын эх сурвалжаас лавлахад “Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Г.РАВЖАА