Сонгинохайрхан дүүргийн нутаг, “Драгон” төвийн урд зам дээр өчигдөр 10.30 цагт “Цахилгаан тээвэр” компанийн “Daеwoo Bus-106” маркийн 75-16 УБЧ улсын дугаартай автобусны жолооч Г нь зам хөндлөн гарч явсан 29 настай С-ийг мөргөж амь насыг нь хохироожээ. Осол гарах үед талийгаач гурван настай хүүхэдтэйгээ явж байсан бөгөөд хүү нь мөн хүнд гэмтжээ. Уг хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтэст шалгаж эхлээд байна. Энэ хэрэгт явган зорчигч, автобусны жолооч нарын хэн хэнийх нь буруу бий гэдгийг хууль хяналтын байгууллагын зарим ажилтан хэлсэн юм. Явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарсан, автобусны жолооч хурд хэтрүүлсэн байх магадлалтай аж. Тиймээс ЗЦГ-аас жолооч болон явган зорчигч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой явахыг анхаарууллаа.