Нөөцийн мах бэлтгэдэг компаниудтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, зарим хэргийг АТГ-т шилжүүлээд байгаа талаар бид 2013 оны нэгдүгээр сарын 29-ний дугаартаа нийтэлсэн. Багахангайн махны үйлдвэрийн удирдлагад холбогдох асуудлыг АТГ-т шалгаж мөрдөн байцаалт үргэлжилж буй юм байна. Харин уг нийтлэлд дурдагдсан “Баатрууд тэнгэр” компанийн удирдлагатай холбоотой асуудлыг 2008 онд хууль хяналтын байгууллагаас шалгаад Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон ажээ. Тус компанийн удирдлагыг Д.Ганбаатар гэдэг хүн гүтгэж хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өргөдөл гаргасан юм байна. Иргэн Д.Ганбаатарт хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэсэн гэнэ.