Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрсөн даваа гаригт 91-91 ДГО улсын дугаартай “УАЗ-469” маркийн автомашинаар зорчиж явсан БНХАУ-ын иргэн Хing Bao Yue манай улсын холбогдох хууль тогтоомж зөрчсөнийг хил хамгаалах байгууллагынхан илрүүлжээ. Монголд Мянганы сорилтын сангийн шугамаар хэрэгжиж буй Чойр, Сайншанд чиглэлийн автозам тавьж буй компанид ажилладаг тэрбээр паспорт дээрээ манай улсад орсон тэмдэглэгээ хийлгээгүй байсан гэнэ.
Хing Bao Yue нь нэгдүгээр сарын 8-нд Эрээнээс Замын-Үүдэд 75-50 ДГО улсын дугаартай, “УАЗ-469” маркийн автомашинаар орж ирсэн аж. Түүнийг тус боомт дахь ГИХАЭА-ны ажилтнууд хөдөлмөр эрхлэх гэж байгаа тул “HG” ангиллын виз авах шаардлагатай хэмээн буцаасан байна. Гэвч мөн өдрөө автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монголд дахин орж ирэхэд нь Замын-Үүд дэх ГИХАЭА-ны ахлах ажилтан Б.Очирбаатар, ажилтан О.Хэрлэн нар хилийн шалгалтаар оруулалг үй нэвтрүүлсэн гэнэ.
Дээрх ажилтнууд албандаа хариуцлагагүй хандаж, БНХАУ-ын иргэнийг хилээр нэвтрэхийг зөвшөөрсөн тухайгаа хилийн манааны ахлагчид мэдэгдээгүй, баримт бичгээ шалгуулахыг анхааруулааг үйгээс хилийн шалгалтаар оролгүй улсын хил зөрчихөд хүргэсэн байна. Энэ хэргийг хил хамгаалах байгууллагынхан хууль хяналтын холбогдох газраар шалгуулахаар шилжүүлжээ.
Г.РАВЖАА