“ОХУ-ын Хүмүүнлэгийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Артём Козьмин Монголын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 1-нд сэжигтэй байдалд амь насаа алджээ. Түүний үхлийн шалтгааныг судалж байна” гэж ОХУ-ын “РИА Новости” агентлаг энэ сарын 3-нд мэдээллээ.
Мэдээнд дурдсанаар Артём Козьмин хувийн шугамаар Монголд ирээд энэ сарын 4-нд Москва руу буцахаар нисэх онгоцны тасалбараа авсан байсан гэнэ. Гэвч тэрбээр зочид буудлаасаа гараад сураггүй алга болж, шарил нь олдсон байна. Одоогийн байдлаар уг хэргийн талаар тодорхой мэдээлэл алга гэж РИА Новости агентлаг мэдээлсэн байна.
Артём Козьмин 36 настай, Монголд олон удаа ирж, монгол хэл, ардын урлаг, уламжлалын талаар судалж байсан эрдэмтэн хүн аж.
М.СУГАРАА