Дархан-Уул аймагт нохой устгал хийж явсан хүмүүс орон сууцны нэгдүгээр давхрын айлын цонх руу буудсан хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ. Тухайн үед тус айлд бага насны хүүхэд болон гэрийн эзэд бүгд байсан ч аз болоход хүний амь эрсдээгүй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тус аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газартай гэрээ байгуулсан гурван хүний хоёр нь дундаа нэг буутай байсан бөгөөд буу эзэмших эрхийн бичиггүй явж байжээ. Суманд өртсөн айлын гэрийн эзэн нь аймгийн ИТХ-ын тэрг үүлэгч Р.Эрдэнэбаяр гэнэ.
Тэрбээр аймгийнхаа Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын томилгооны асуудлаар аймгийн удирдлагууддаа асуулга тавьж, үйл ажиллагааных нь талаар шүүмжлэлтэй хандан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх талаар удаа дараа шаардаж байсан гэнэ. Хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.
Б.Бямбасүрэн