- Засгийн газрыг хэн удирдаад байна вэ, “Женко” Баттулга уу, Норовын Алтанхуяг уу -
М.Энхсайханыг албан тушаалаас нь чөлөөлж, төмөр замын асуудал маргаан үүсгэсэнтэй зэрэгцээд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг ер нь хэн удирдаад байгаа нь эргэлзээтэй болж эхлэв.
Улс төрчдийн хооронд үүссэн жижиг, үл ойлголцол мэт харагдах энэ асуудлын цаана улсын эрх ашиг, улстөрчдийн ашиг сонирхол улайм цайндаа гарлаа. Хэн нь аль салбараа тэргүүлж, ямар асуудлыг шийдэхэд оролцох ёстой нь ч ойлгомжгүй болов. ҮХАА-н сайд нь Зам, тээврийн яамны ажилд шууд оролцон удирдан чиглүүлж, Ерөнхий сайдын өрөөнд уулзсан албан яриаг хүртэл олон нийтэд дэлгэсэн нь жирийн нэг яамны сайд “Женко” Х.Баттулга гэдэг хүн ҮАБЗ-ийн гишүүний хэмжээнд хүртлээ дархлагдсныг батлав. Түүнээс өөр хүн Ерөнхий сайдын өрөөнд бичлэг хийгээд, олон нийтэд дэлгэсэн бол хэдийнэ торны цаана суух байлаа. АН-ын нөлөө бүхий эрхмүүдтэй толхилцож, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлснийхээ төлөө өөр намын хэд хэдэн улстөрч цагдаагийн үүд сахин шалгуулж буй. Гэтэл АН-ынх л бол юу ч хийсэн, яаж ч аашилсан хууль үйлчлэхээ больжээ. Тэд эрх мэдэлдээ арай л дэндүү эрдэж байна. Муу хүнд эрх мэдэл өгвөл дүүжлүүрийн олс хүзүүндээ зүүснээс ялгаагүй гэсэн үг бий. Үүн шиг АН-ийнхан арай л аймаар байна даа.
Ялангуяа ҮХАА-н сайд Х.Баттулга, Зам, тээврийн сайд А.Гансүх нарын хувийн хоршин тоглолт хэрээс хэтэрлээ. Хувааж авсан хоёр яамныхаа бодлого шийдвэрийг хувийн компанийнхаа ашиг сонирхлоор гаргаж, сайдын тушаал, яамны сүр хүчээр далайлган төрийнхөн болон бизнесийнхнийг ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжг үй болтол нь шахаанд оруулах болжээ. М.Энхсайхан ямар сайндаа л далан долоон булчирхайгаа хэвлэлээр тоочин “Женко”-той дайн зарлах вэ дээ. М.Энхсаяхан зоригтой байна. “Женко”-той муудалцлаа гээд түүнийн бизнест ч юм уу, карьерт алдах юм байхгүй. Харин бусад хүмүүсийн хувьд “Женко” гэдэг энэ нэр жинхэнэ утгаараа цөсөнд нь шар ус хуруулдаг. Тэд түүнтэй дайн зарлаж, араанд нь зуугдаж байхаар дуугүйхэн хүссэнийг нь өгөөд салсан нь дээр гэж ярьдаг болжээ. Ийм маягаар хэд хэдэн компанийхан мухардаж, зарим нэг нь дампуурлын ирмэгт ч тулжээ. Гэвч тэд дуугарахаас, түүний эсрэг зогсохоос айж байна. “Женко”-гийн эрх мэдэл, нөлөөг хазаарлаж, “сайн цаг” ирэхийг чимээг үйхэн хүлээхийг илүүд үзэх болжээ.
Бизнесийнхэн болон улст өрийн хүрээнийхэнд энэ шинэ содон мэдээлэл биш байх. Яагаад гэвэл тэд энэ бүхнийг надаас илүү мэддэг, мэдэрдэг. Гэхдээ ил гаргах нь байтугай илэрхийлэхийг ч хүсдэггүй нь нэгийг хэлээд байна. Улстөрчид ч “Женко”-гийн зоргоороо авирлахыг тэсвэрлэхээ больж эхэлсэн гэсэн мэдээлэл бий. Гэвч яаран нүүдэл хийхээс болгоомжилж байна. Энэ нь түүний эрх мэдэл, нөлөө ямар хэмжээнд хүрснийг илтгэнэ.
Х.Баттулгын сайдын эрэмбэ Ерөнхий сайд Н.Алтанхуягийнхаас өндөр үү
Н.Алтанхуягийн Засгийн газарт Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилогдоход жирийн хүм үүс гайхаж л байлаа. Ийм мундаг эх оронч хүн газар тариалан, мал аж ахуйн сайд болоод малчин, тариаланчдынхаа төлөө их юм хийх нь дээ гэж гэм хоргүйхэн хүлээн авсан. Гэтэл энэ яам хөдөө аж ахуй гэсэн нэртэй л болохоос биш, одоо яригдаж байгаа хамгийн том бүтээн байгуулалтуудыг хариуцаж буй. Төм өр зам тавих, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаас эхлээд ТӨХ, түүнтэй холбоотой бүх компанийг удирддаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”, МИАТ болон “Оюутолгой”, “Тавантолгойн” төрийн мэдлийн толгой компаниуд энэ хүний мэдлийнх гэсэн үг. Уг нь Төрийн өмчийн хороо үе үеийн Засгийн газрын үед Ерөнхий сайдын мэдэлд байлаа.
Харин одоо салбарын нэг яамны мэдэлд очсоноор сайд Х.Баттулга Ерөнхий сайд Н.Алтанхуягаас илүү эрх мэдэлтэй болсныг хүссэн ч, үл хүссэн ч илэрхийлж байна. Үүнийг хоёр хувилбараар тайлбарлаж болно. Нэгдүгээрт, төрийн өмч буюу ард түмний саалийн үнээ болсон төрийн мэдлийн компаниудыг яамны мэдэлд аваачсанаар төрийн өмчийн үнэ цэнийг нэг шатаар бууруулсан. Хоёрдугаарт, ҮХАА-н сайдын эрэмбэ Ерөнхий сайдынхаас илүү мэт ойлголтыг олон улсад төрүүлж эхэлсэн. Тиймээс хөдөө аж ахуй гэсэн гэм зэмгүй яамны халхавч дор Засгийн газрын бодлогын гол үйл ажиллагааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг биш ҮХАА-н сайд Х.Баттулга зангидаж байна. Х.Баттулгын хувьд урд хөршийн талаар таагүй байр суурь баримталдаг. Тиймдээ ч түүнийг ЗТБХБ-ын сайдаар ажилласан хугацаанд Хятадын талтай хамтран ажиллах олон асуудал гэнэт өөрчл өгдөж, Ц.Нямдорж сайдын хэлснээр хууль бус гэрээн үүдийг өөр улсуудтай хийж эхэлсэн гэдэг. Х.Баттулга гэдэг хүний хувийн үзэмж, ашиг сонирхол Засгийн газрын шийдвэрт удаа дараа нөл өөлж, төмөр зам тавихаас эхлээд олон асуудлаар эргэж буцаж, эргэлзээ үүсгэж байсан. Үүнээс болж БНХАУ манайхтай яаж харилцах учраа ч олохоо больсон. Нүүрсний импортоо багасгах зэргээр өөрсдийн зүгээс таагүй байдлаа илэрхийлсээр ирсэн ч өнөөдрийг хүртэл бүрэн ойлголцолд хүрч чадааг үй.
Өнгөрсөн долоо хоногт Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга У.Банго манайд айлчилж, УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаад буцав. Энэ нь Парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх гэсэн гэгээн сайхан хөтөлбөртэй байсан. Харин үүний цаана ҮХАА-н сайд Х.Баттулгын хариуцаж буй “Эрдэнэс Тавантолгой” болон БНХАУ-ын “Чалко” компанитай холбоотой гэрээ, төмөр зам зэрэг хэд хэдэн анхаарал татсан асуудлаар Монголын Парламентын даргатай биечлэн ойлголцох зорилго агуулсан гэсэн мэдээлэл байна. Уг нь хоёр орны Парламентын дээд хэмжээний айлчлалын дараа албан ёсны Хамтарсан мэдэгдэл гардаг. Гэтэл энэ удаад тийм мэдэгдэл гаргах нь байтугай, нууц ч гэж хэлж болох уулзалтаар өндөрлөв. Энэ нь БНХАУын Парламентын даргын айлчлал “Тавантолгой” болон төмөр замын асуудалтай холбоотой гэсэн яриаг өдөөгөөд байна. Тэр дундаа Ерөнхий сайдаас ч өндөр эрх мэдэл атгасан ҮХАА-н сайдтай холбоотой асуудлыг хөндсөн гэсэн яриа ч байна. Энэ бүхэн нь ҮХАА-н сайд Х.Баттулга Засгийн газарт Ерөнхий сайд Н.Алтанхуягаас илүү байр суурь, нөлөөтэй болсныг харуулж байна. Тэр Засгийн газарт ганцаараа биш. Зам тээврийн сайд А.Гансүхээс эхлээд гарынхаа аясаар гарын үсэг зуруулдаг багтай. Харин Н.Алтанхуягийн хувьд Ерөнхий сайд нэртэй ч АН доторх олон фракц бүлэглэлүүдийнхээ ашиг сонирхлыг Засгийн газарт эн тэнцүү хуваарилсныхаа шанд Ерөнхий сайдынхаа суудалд хүзүүндээ олстой дэнчигнэж байна.
Зам, тээврийн сайд А.Гансүх “Женко”-гийн арга барилаар ажиллаж эхлэв үү
А.Гансүх Зам, тээврийн сайд болохоосоо өмнө ЗТБХБ-ийн сайд Х.Баттулгын дэд сайдаар ажиллаж байсан. Улс төрд гэнэт тодорсон энэ залууг Ерөнхий сайд асан С.Батболдын хүн хэмээн харддаг байсан. Гэтэл үнэндээ Х.Баттулгын баруун гар байснаа хэвлэлд өгсөн ярилц лагуудаараа хүлээн зөвшөөрөв. Дэд сайд, сайд гэх өндөр албан тушаал хашсан улс төрийн намтар түүнд бий. Харамсалтай нь тэр улстөрч болоогүй, утсан хүүхэлдэй гэдгээ ярилцлагуудаараа баталсан хэмээн улстөрчид дүгнэж байна. МИАТ-тай холбоотой хэрэг, төм өр замтай холбоотой маргааны талаар энэ удаад дахин сөхөхийг хүссэнг үй. Харин А.Гансүх Зам тээврийн яамыг удирдаж чадаж байна уу гэдэгт анхаарал хандуулахыг хүсэж байна. Хуульч мэргэжилтэй энэ залуу төмөр зам, иргэний агаарын тээврийн талаар мэргэжлийн түвшний мэдлэггүй. Гэсэн ч сайдын хувьд төмөр замчин, нисгэгч, нисэхийн нарийн мэргэжлийн бодлогыг тодорхойлж, боловсон хүчнүүдээ удирдан чиглүүлэх ёстой. Гэтэл Зам, тээврийн сайд болсон хагас жилийн хугацаанд өмнөх сайдынхаа “хүнд” арга барилаар салбараа удирдаж байна. А.Гансүх сайдын тамгаа гардан авсныхаа дараахан бараг анхныхаа тушаалыг “Изинис Эйрвэйз” авиакомпанид зориулжээ. Тус компанийнхан өнгөрсөн жил БНХАУ-ын Бээжин, Далян, Тяньжин, Эрээн, Манжуур, Хөх хот, Казахстаны Астана, Алматы, Усть-Каменогорск, БНСУ-ын Чежү, Сөүл, ОХУ-ын Эрхүү, Красноярск хотууд руу тогтмол ба чартер нислэг хийхээр төлөвлөж, Зам, тээврийн яам, ИНЕГ-т хүсэлт гаргажээ.
БНХАУ-ын тал Монголд олон жил аюулгүй, найдвартай үйл ажиллагаа явуулсан тул “Изинис”- тэй хамтран ажиллахыг зөвшөөрчээ. Гэтэл А.Ганс үх сайд “нислэгийн томилгооны бодлогыг судалж үзнэ” гэсэн шалтгаар зөвшөөрөл олгохоос татгалзжээ. Өнөөдөр ганц МИАТын онгоц л Бээжин рүү нислэг үйлддэг. Жилээс жилд зорчигчдын тоо нэмэгдэж буйгаас үндэсний ганц авиакомпани ачааллаа даахаа больсон. Гэтэл олон улсын агаарын тээврийн шаардлагыг хангасан “Изинис”-ийн гадаад нислэгийг дэмжээг үй нь “Монголиан эйрлайнз”- ийн нь ашиг сонирхолтой холбоотой гэсэн яриа салбарынхан дунд байна. Х.Баттулга өмнө нь энэ яамыг тэргүүлж байхдаа “Аэро монголиа” компанийн эрхийг мөн түтгэлзүүлэн, дуулиан дэгдээж байсан. Энэ нь мөн л түүний хувийн ашиг сонирхолтой нь холбогдсон. Гэтэл А.Ганс үх сайд ч мөн л энэ аргаар бизнесийн өрсөлдөгч “Изинис”-ийг тушаалаар тушчихаад байгаа нь ашиг сонирхлын зөрчлөөс өөр юутай холбоотой вэ. “Изинис”-ийнхэн гадаад нислэгийн энэ эрхийг авахын тулд бүх шаардлагыг хангажээ.
“Боинг 737” болон “КЮ 400” гэдэг хоёр онгоцыг оруулж ирэн, инженер техникийн ажилтан болон засвар үйлчилгээ зэрэг бүх зүйлийг нь бэлэн болгосон байжээ. Гэвч салбарын сайдын ашиг сонирхол, “Монголиан эйрлайнз”-ын эрх мэдлийн ноёрхол нэг өрсөлдөгчөө ийнхүү замаасаа түр ч гэсэн зайлуулаад байна. Түүнчлэн А.Гансүх сайд өнгөрсөн оны арваннэгд үгээр сард Б.Баасанцогт гэдэг хүнийг МИАТ-ын нэг газрын захирлаар томилжээ. Гэтэл тэр нь тэнсэн харгалзах ялтай нэгэн байж. “Ялтан хүн даргаар томилогдож байхад, ялтан Н.Энхбаяр дарга нарын эмнэлэгт эмчлүүлж яагаад болохг үй гэж” хэмээн Нисэхийн хөндийг өөр нэг ярьцгааж байна. Энэ мэтчилэн “Женко” Х.Баттулга, түүнийг залгамжлагч А.Гансүх нарын эрх мэдлийн дарамт эрүүгийнхний рекэтээс ч илүү бизнесийнхийг дарамталж байна. Төр, засаг гэж байдаг бол даварсан энэ сайд нараа дарж, байр байранд нь тавих цаг болжээ.