Татварын Ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлт сийн дарга Ч.Гансүхийг хүүтэй нь, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч н.Бямбасүрэн болон Ч.Гансүхийн хүүг АТГ-аас баривчлан, хорилоо. Улсын төсөвт төвлөрүүлэх ёстой олон тэрбум төгрөгийн татварыг нуун дарагдуулсан, авлига авсан хэрэгт холбогдуулан тэднийг шалгаж байгаа аж. Эх сурвалжийн хэлснээр Ч.Гансүх нь татварын байцаагч н.Бямбасүрэнгийн дансанд 1-2 тэрбум төгрөг, харин Ч.Энхбатын эхнэрийн дан санд дөр вөн сая ам.доллар хад галж байс ныг илрүүлсэн байна. Тэдний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, компьютеруудыг нь хураажээ.
ТЕГ-ын ажилтнуудын хэлснээр Ч.Гансүх нь татварын байцаагч н.Бямбасүрэнтэй амрагийн холбоотой бөгөөд Ч.Гансүхийн хүүг нь хорьж, шалгах үндэслэл байсан бололтой. Ч.Энхбатын тухайд өмнө нь Баянгол дүүр гийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Хөрөнгө мөнгөний асуудалд холбогдон ажлаасаа халагдсан ч гэм буруугүй хэмээн шүүхээс тогтоож, ТЕГ-т ажиллах болжээ. Ч.Гансүхийг Төв аймаг дахь Цагдан хорих төвд, нөгөө гурвыг нь 461 дүгээр хорих ангид хорьсон мэдээлэл байна. МИАТ-ын удирдлагуудтай холбоотой дуулиан ТЕГ-ынхны хэргээр ийнхүү үргэлжлэх нь нэгэнт тодорхой боллоо. Гэхдээ энэ хоёр хэргийг холбоотой байж болзошгүйг эх сурвалж үгүйсгэв.
Д.ЭРДЭНЭ