Жил бүрийн хавар нийслэлийн иргэдийн гол хүнс махны үнийг тогтворжуулах тухай дээр доргүй ярьдаг. Хүрэлцэхүйц хэмжээгээр мах бэлтгэж, нийлүүлж байгаа хэмээн бэлтгэгч компанийнхан мэдэгддэг ч махны үнийг буулгах нь бүү хэл тогтвортой барьж ч чаддаггүй. Бэлтгэгч компани, хувь хүмүүс жил бүр мах нөөцлөхөд зориулсан мөнгийг өөрсдөдөө ихээхэн ашиг унагах байдлаар ашигладгийг цагдаагийн байгууллагын удаа дараагийн шалгалтаар тогтоогоод байгаа. Нөөцийн мах бэлтгэгч компаниуд нийслэлчүүдийн хэрэгцээнд чанар муутай мах нийлүүлж буйгаа юман чинээ тоохгүйгээр үл барам, харин ч нөөцийн мах бэлтгэсний урамшууллаа нэмэгдүүлж авна хэмээн НЗАА-нд мэдэгдэл хүргүүлж байсан. Нөөцийн мах бэлтгэгчид мах нэртэй яс голдууг нь ууталж, нийлүүлж буйг иргэд шүүмжилдэг.
2012 онд гэхэд нийслэлчүүдийн хэрэгцээнд 12000 тн мах бэлтгэхээр болсон гэх. Гэтэл үүнийгээ цаг тухайд нь бэлтгээгүй, банкнаас 45 тэрбум төгрөг авчихаад өөрсдийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан баримт бий. Тухайлбал, Багахангайн мах боловсруулах үйлдвэр гэж хэл ам байнга таталдаг, нийслэлийн өмчит компани жил бүр л тендерт оролцож, мөнгө авдаг. Нөөцийн мах бэлтгэдэг Багахангайн мах боловсруулах үйлдвэр, “Давшилт” зэрэг хэд хэдэн компани хуурамч баримт бүрдүүлж мөнгө завшдаг, өөр компанийн бэлтгэсэн махыг өөрийнх болгож, холбогдох байгууллагад үзүүлдэг, зун, намар нь ямар ч мах бэлтгээгүй атлаа “Хүчит шонхор” захаас мах бөөндөн авч, махны үнэ өсгөсөн зэрэг хууль бус үйлдэл гаргасан аж. Түүний сацуу ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд мах бэлтгэж байсныг шалгалтаар тогтоожээ. Тодруулбал, төмөр чингэлэг, гараашид хөрөө суурилуулж жижиглэнгийн мах бэлтгэж, савладаг нь шалгалтын явцад илэрсэн байна. Хамгийн хачирхалтай нь, эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байгаа хэр нь тэдний зарим нь энэ онд нөөцийн мах бэлтгэх тендерт дахин оролцож буй гэсэн.
Хэдэн жилийн өмнө “Баатрууд тэнгэр” зэрэг компанитай холбоотой хууль бус үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байсан ч тэгсхийгээд чимээгүй болсон. “Баатрууд тэнгэр” ХХК-ийнхан 2008 онд үхэр, хонины нэгдүгээр зэргийн 300 тонн мах бэлтгэн нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Гэвч үхэр, хонины 260 тонн мах бэлтгэж, ямаа, тэмээний 120 тонн мах нийлүүлсэн байдаг. Ийм асуудалтай компаниуд дараа жилийнх нь тендерт оролцож түүгээр зогсохгүй шалгарсаар ирсэн нь хачирхалтай. Эх сурвалжийн мэдээлснээр хууль хяналтын байгууллагынхан өнгөрсөн онд нөөцийн мах бэлтгэхээр шалгарсан компаниуд 325 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх гомдол, баримтуудыг нэгтгэн шалгаж буй юм байна. Багахангай дахь нийслэлийн өмчит мах боловсруулах үйлдвэрийн дэд захирал нь мах бэлтгэх нэрээр төсвөөс нэг тэрбум төгрөг авч, ах дүү, хамаатан садан, ажилчдадаа тарааж, дараа жил нь мах бэлтгэж чадаагүй хэмээн мөнгийг нь буцааж төсөвт өгсөн.
Хуурамч гүйцэтгэлээр мөнгө завшсан гээд хэд хэдэн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж буй гэсэн. Хамгийн сүүлд гэхэд тус компанид холбогдох Нийслэлийн Засаг даргын гомдол хууль хяналтын байгууллагад иржээ. Тус компанийн агуулахад чанаргүй 1.2 тн мах хадгалж байсныг НМХГын байцаагч нар шалгаад хүнсний хэрэгцээнд нийлүүлж болохгүй, мөөгөнцөртсөн, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хэмээн дүгнэжээ. Дээрх мах нь хөгцөрсн өөс гадна харласан, эвгүй үнэртэй байсан гэнэ. Тиймээс мэргэжлийн хяналтын байцаагчид уг махыг амьтны тэжээл болгож ашиглах юм уу, устгах дүгнэлт гаргасан юм байна. Хэрхэхийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийнхөн шийдвэрлэх ёс той аж. Багахангайн мах боловсруу лах үйлдвэрийн агуулахад хадгал сан мах ямар шалтгаанаар мууд саныг хараахан тогтоож чадаа гүй гэнэ. Уг нь нөөцийн махыг бэлтгээд 6-9 сарын хугацаанд -18 градусын хүйтэнд хадгалах ёстой. Гэтэл Багахангайн мах боловсруулах үйлдвэрийнхэн хадгалах горим зөрчсөнөөс ийм байдалд хүрч, их хэмжээний хөрөнгө сүйтгэв үү, эсвэл агуулахад нь эвдрэл гэмтэл гарснаас болсон уу гэсэн таамаг дэвшүүлж буй гэсэн.
Цагдаагийн байгууллагын өөр нэг эх сурвалж “Өөрсдөдөө их ашиг унагахын тулд муудсан мах хямд үнээр, их хэмжээгээр авч хадгалсан юм шиг байна лээ. Бараг хоёр жилийн өмнөх ч мах байж болзошгүй” хэмээсэн. Хууль хяналтын байгууллагынхан энэ хэрэгт холбогдуулан тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Цогтбаатар гэдэг хүнийг шалгаж буй гэнэ. Энэ талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалж “Цогтбаатар гэдэг хүнийг шалгаж буй ч түүний буруутай үйл ажиллагаанаас болсон гэж хараахан хэлж болохгүй. Юутай ч эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулахаар материалыг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн” гэлээ. Багахангайн мах боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудал ганц энэ ч биш. Тус үйлдвэрийнхэн 2012 онд 200 гаруй тонн мах бэлтгэх ёстой байж.
Мах бэлтгэх хугацаа дуусахад тус компани 142.9 тн-ыг бэлтгэжээ. Хамгийн багаар бодоход 37 тн мах дутуу бэлтгэсэн хэрнээ мах бэлтгэсний урамшуулал гэж 30 гаруй сая төгрөг авсан аж. Мах бэлтгэгч компанийнхан татвар төлөгчдийн мөнгийг хуурамч гүйцэтгэлээр, баримт (падаан) засах зэргээр завшиж байсан нь илэрчээ. Тухайлбал, зарим компанийнхан 80 тн мах бэлтгэсэн падааныг засаж, нэг (1)-ийн тоо нэмж бичээд 180 тн болгосон байж. Уг нь нөөцийн мах бэлтгэгч нар тай гэрээ хийхдээ тухайн оны нэг дү гээр сарын 1-нээс өмнө бэлтгэн, лац тай агуулахад хадгалахаар тусга сан байдаг аж. Гэтэл зарим компа нийн удирдлага мөнгийг нь авчихаад өөр хүний бэлтгэсэн махыг үзүүлж, урамшуулал авдаг байсан баримт бий. Ийм ноцтой зөрчил гаргасан хэрнээ хойтон жилийнх нөөцийн мах бэлтгэх ажилд оролцож буй нь бас л мөнгө завших гэсэн санаа.
Г.ЦОЛМОН