Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Баянзүрх дүүргийн VII хороонд байрлах Баянцээлийн гудамжинд худал даа, үйлчилгээний чиглэлээр үйл ажил лагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Үүнд хүнсний долоон дэлгүүр, 24 ресторан, шөнийн цэнгээний газар хамрагдсан байна. Шалгалтаар цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан, насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн, стандартын бус газарт үйл ажиллагаа эрхэлсэн гэх үн дэслэлээр 11 аж ахуйн нэгжид хуга цаа тай үүрэг даалгавар өгч, хүнсний гурван дэлгүүр, шөнийн цэнгээний 18 газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Мөн хууль тогтоомж зөрчсөн есөн аж ахуйн нэгж, иргэнд нэг сая гаруй төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Захирагчийн ажлын алба ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлт сийн дарга О.Нарантуяа “Зөрчлөө арил га вал үйл ажиллагаа явуулах эрхийг нь сэр гээх боломж бий. Гэхдээ манай байгууллагаас маш хатуу шаардлага тавьж байгаа. Архины тухай хууль батлагдвал шөнийн цэнгээний газруудын тоог багасгаж, орон сууцны нэгдүгээр давхарт ажмлладаг шөнийн цэнгээний болон уушны газруудыг хаана” хэмээсэн юм.