Монгол төрийн бахархалт шувуу хэмээн зар лаж, ба рихыг хориглосон нь шонхроор бизнес хийхийг санаар хагчдын шуналд хаалт тавьсан. “Хамраа тас цохиулсан” бизнес хийгчид одоо орох байх газраа олж ядан байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр Хэнтий аймгийн Мө- рөн, Жар галтхаан, Баянмөнх сумын нут гаар “Ланд круйзер-80” маркийн 90-44 ХЭА улсын дугаартай автомашин хөлөг лөн шонхор барьсан Г.Ганболд, Ц.Цогт-Очир нарыг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд илрүүлсэн. Тэдэнд холбогдох хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүр гийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгуулж буй юм билээ. Эзэн Чингис хаан хийгээд монголчууд бидний өвөг дээдсийн хэдэн үеэ рээ тахин шүтэж байсан шувууг барь сан хүмүүс “Зургийг нь авах гэж барьсан” хэмээн тайлбарлаж буйд итгэх хүн олдох болов уу. Сэжигтнүүдийн нэг Г.Ганболд өнгөрсөн намар арабуудад газарчлан, шонхор барьж өгч байсан нь батлагджээ.
Магадгүй түүнээс ч өмнө арабуудад үйлчилж байсан байж болзошгүй гэнэ. Эндээс үзэхэд, шонхрын ангууч арабуудын гар хөл болдог гадаад, дотоодын иргэд олон байдаг аж. Тэр дундаа манай тө рийн бод логод оролцох шахам байдаг хэд хэдэн хүн байдаг тухай эх сурвалж мэдээлж буй юм. Шонхрын ангууч арабуудын гар хөл болдог гадаадын хэд хэдэн иргэн байдаг гэнэ. Тэдний нэг нь Маара буюу Маржангуль гэх казах эмэгтэй, Кос хочит араб эр, Карим гэх Иракийн дүр вэгч байдаг гэх мэдээлэл хууль хяналтынханд байдаг юм билээ.
Энэ та лаар ГИХАЭГ-ын эх сурвалжаас лавлахад “Манай улсын харьяат болсон Иракийн нэг иргэн байдаг” гэх мэдээллийг бидэнд өгөв. Карим нь Саддам Хусейний дэглэмийн үед 1999 онд Иракаас дүрвэж, Мон голд ирсэн бөгөөд манай улсын харьяат Маржангуль гэх эмэгтэйтэй гэр бүл болж, улмаар 2006 онд Монгол Улсын иргэншилтэй болжээ. Дээр нэр дурдсан иргэд кувейтчүүдтэй холбоотой, Байгаль орчны яам наас шонхор барих зөвшөөрөл ава хад оролцдог гэх мэдээлэл манай хуулийн байгууллагынханд байгаа юм.
Арабын ертөнцийнхөн эцэг дээдсийн минь тахин шүтэж ирсэн шонхор шувууг олноор нь барьж хил давуулж байгаагийн учир нь хөрш орнуудын төрийн бодлоготой холбоотой гэх. БНХАУ, ОХУ, Казахстанд шонхор барихыг хориглосон хуультай, түүгээр зогсохгүй шонхрын наймаа хийсэн хүнийг цаазаар авах заалт өмнөд хөршийн хуульд нь байдаг аж. Тиймээс хууль зөөлөнтэй манай орныг арабууд сонгодог юм байна. Манай улсын Эрүүгийн хуу лийн 203 дугаар зүйлд заасан Ан агнуу рын тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн заалтад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм. Энэ нь алтаар “гулгиж” байдаг арабын ертөнцийн хөнд тийм ч их мөнгө бус. Бидэнд олдсон мэдээллээр дээрх нэр бүхий хүмүүс шонхор барих зөвшөөрөл олж өгөхийн тулд Арабын баячуудаас 100 орчим мянган ам.долларын шан авдаг гэсэн мэдээлэл хууль хяналтын байгууллагынханд ирсэн гэх. Хэр бодитойг нь хуулийн байгууллагынхан тогтоох биз. Түүгээр зогсохгүй тагнуулын ажилтан ч тэдэнтэй холбоотой байж болзошгүй гэсэн таамаг байгаа юм.