Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дахь Бүрэнхааны фосфоритын ордыг эзэмшиж буй “Талстмаргад” компанитай холбоотой анхны шүүх хурал өчигдөр Нийслэлийн захиргаа ны шүү хэд болов. Гурван жил үргэлжилж, 14 удаа хойшилсон энэхүү шүүх хур лаар УИХ-ын гишүүн асан Батж. Батбаярын хүүхдүүдийн Монгол Улсын стратегийн ордод эзэмшиж буй ашиглалтын хоёр лицензийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ. Үндэслэл нь Ашигт малтмалын хуулийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүйг АМГ болон “Талстмаргад” компанийнхан хүлээн зөвшөөрсөн байна. Харин Ашигт малтмалын хуулийн 60.4 буюу “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэсэн заалтыг зөрчин хайгуулын зургаан лиценз олгос ныг шүүх тогтоо сон боловч нэхэмжлэг чийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй гэсэн үндэслэлээр хайгуулын лицензүүдийг хүчин төгөлдөр үлдээсэн байна. Үүнийг нэхэмжлэгчдийн эрхийг зөрчсөн, шударга бус шийд вэр хэмээн нутгийн малч дын эрх ашиг, Хөвсгөл далайн цаашдын ирээдүйг хам гаалахын төлөө гурван жил шүүхийн хаалга сахисан төрийн бус байгууллагынхан үзэж байна. Шүүх хуралд “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөө ний тэргүүн Б.Баярмаа, “Хүний эрх хөгжил төв”-ийн өмгөө лөгч Ш.Жаргалсайхан, хариуцагчаар АМГ, гурав дагч этгээдээр “Талст маргад” компанийн өмгөөлөгч оролцжээ.
Д.ОЮУН