МИАТ компанийн захирлууд болон ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын мөнгө угаасан хэрэг олны анхаарлыг татаж эхлэв. Дайны эрсдэлийн даатгалд 2007 оноос хойш тус компанийг даатгуулж, Хонконгийн “Вест вэлф” компаниар дамжуулан Япон руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх эл хэргийн мөрөөр цагдаагийнхан гурван жилийн өмнө орсон гэдэг. Гэсэн ч төд удалгүй замхарсан юм. Дуулиан дэгдээж буй эл асуудал үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн эргэн той ронд өрнөдөг хэрэг, мар гааны зөвхөн нэг хэсэг нь. МИАТ компани гадаад нислэгт давуу эрх эдэлж, далайд гарцг үй Монгол Улсыг тоотой хэдэн чиглэлээр Ази, Европтой холбох ганц гүүр болдог. Тус компани эдийн засгийн хувьд дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлсэн “Кореан эйр”, “Эйр Чайна”, “Аэрофлот” компанитай өрсөлдөх бяд муутай учраас төрөөс өнөөдрийг хүртэл бодлогоор дэмждэг, тэр нь гадна талаасаа МИАТ-ийг монополь эрх тэй болгож харагдуулдаг.
Нөгөө талаар тус компани сувдаг сэт гэлтнүүдэд “саалийн үнээ” болж үзэгддэг төдийгүй сиймхий гарвал МИАТ-ийг хувьчилж авахыг хүсэгч олширсон нь нууц биш. Түрээсийн голдуу онгоцтой, гадагшаа нисэх цөөн хэдэн чиг лэлтэй, үн дэсний агаарын тээвэрлэг чээ хувь чилбал чөдрийн ганцаа саа сал чихна гэж эмээсэн үе үеийн Зас гийн газар МИАТ-ийн хувьч лалд болгоомжтой хандаж ир сэн ч энэ айлын дотор ямар бэрх шээл хуримтлаг даж, ашиг хон жоо хараг чид хэр хэн булхай луйвар хийж байд гийг тэр бол гон хайхарч байгаа гүй юм. Хяналт сулыг далимдуулан МИАТ-ийг хувьдаа авахыг санаархдаг улс төр, бизнесийн бүлэглэл олширч, тааламжтай цагийг хүлээж байсан.
Жишээ татъя. Хуучнаар ЗТБХБЯ 2009 оны эхээр “Аэромонголиа” ХХКийн нислэг хийх тусгай зөвшөөрлийг цуцалсан. Нислэгийн аюулгүй ажиллагааг гүйцэд хангаагүй гэсэн шүүмжлэлд байнга шахуу өртдөг тус компанийн нислэгийг зогсоох нь зөв гэж иргэд үзэж байсан бол салбарын сайд Х.Баттулгад өөр сонирхол байсан гэдэг. Тодруулбал, сайд “Аэромонголиа” компанийн хувьцаа эзэмшигчдээс их хэмжээний авлагатай байсан тул үйл ажиллагааг нь зориуд тасалдуулсан гэсэн мэдээлэл тухайн үед сонсогдож байв. Түүгээр ч зогсохгүй Х.Баттулга сайдаар ажиллаж байхдаа МИАТ болон “Чингис хаан” олон улсын буудлыг хувьчлах асуудлыг судалж, охин компаниудаа оруулахаар зэхэж байна гэсэн яриа тухайн үед тодорхой хүрээнд тархаад байв. Тэр үед МИАТ-ийн хувьчлалд санаархаж байсан хүмүүсийн зарим нь өдгөө компанийн нэрийг булаацалдах хэмжээнд хүрчихсэн явна. Уг нь төрийн мэдлийн агаарын ганц тээвэрлэгч компани маань Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Олон улсын иргэний агаарын тээврийн холбоо ИАТА-д албан ёсоор бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж дотоодод МИАТ, олон улсад МИАТ болон “Mongolian Airlines” нэрийг олон жил ашиглаж буй. Хачирхалтай нь 2011 онд агаарын тээврийн зах зээлд МИАТ гэдэг нэр гэнэт “ихэрлэж” гарч ирсэн нь “Монголиан Эйрлайнз групп”.
Олон улсад Монголын нэр хүндийг авч явдаг цорын ганц агаарын тээвэрлэгчийн нэр хоёр хуваагдах эхлэлийг өнөөдөр МИАТ компаниас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаж буй Ч.Хоролсүрэн тавьсан нь гарцаагүй үнэн. Тэрбээр 2005 онд МИАТ компанийн коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж эхэлснийхээ дараа тус компанийн олон улсад танигдсан “Mongolian Аirlines” нэрийг аж ахуйн нэгжийн нэрээр өөр дээрээ бүртгүүлж, www.miat.com домайн хаягийг эзэмших эрх авсан нь бас бултах аргагүй үнэн. Ийнхүү аж ахуйн нэгжийн нэр, компанийн домайн хаяг давхардсаны уршгаар МИАТ компани олон улсын нислэгийн тийзээ борлуулж, нислэгийн чиглэл, үйлчилгээгээ сурталчилж чадахгүйд хүрч улмаар хувь, хувьсгалын хоёр ижил нэртэй компанийн дунд маргаан үүссэн нь саяхных. Хувийн агаарын тээвэрлэгчийн “Mongolian airlines group” гэсэн нэр цаасан дээр буухдаа МИАТ компаниас бяцхан зөрөх боловч маркетинг-брэнд нэр нь давхцаж, гаднын байгууллагууд андуурч, төрийн өмчийн компани руу гадаадаас хийдэг санхүүгийн гүйлгээ солигдохдоо тулж байлаа.
Төрийн мэдлийн компанийн нэрийг луйвардсан “Монголиан Эйрлайнз групп”-ийг “Женко”, МАК санхүүжүүлдэг. Өндөр үнээр бэлтгэгддэг мэргэжилтнээ цуглуулахаас эхлээд агаарын хөлгийн парк бүрдүүлнэ гэдэг шинэ компанид нүсэр ажил. Жилдээ 100 мянга орчим зорчигч үйлчлүүлдэг дотоод нислэгийн жижиг зах зээлд шинэ компани байгуулаад ашиггүй ч тус групп том хөрөнгө оруулагчдынхаа дэмжлэгээр ердөө хоёр жилийн дотор “Фокер-50”, “БОИНГ-767” онгоцыг ядах юмгүй оруулж ирсэн билээ. Мөн жил хагасын дотор дотоод, гадаадад тогтмол нислэг үйлдэх болсныг хөрөнгө оруулагчдынх нь нэр нөлөөгөөр тайлбарлаж болно. Түүгээр ч зогсохгүй хоёрхон жилийн настай “Монголиан Эйрлайнз групп” МИАТ компанийн иргэний агаарын тээврийн 50 гаруй жилийн түүхийг хулгайлж танилцуулга, ном гарган өөрсдийгөө гадаад дотоодод сурталчилж эхэлсэн нь санамсаргүй үйлдэл байгаагүй.
МИАТ-ийг тойрсон улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн булхай, маргаан үүгээр дуусахгүй. 2005 онд МИАТ-д шатахуун нийлүүлж байсан “Шунхлай” групптэй холбоотой үүссэн 400 сая төгрөгийн, 2006 онд Италийн “Блю Панорама Эйрлайнз” авиакомпанитай нойтон түрээсээр онгоц авч ашиглах гэрээ байгуулсны алдагдал гурван тэрбум төгрөгийн гэх мэт олон хэрэг үүний ард бий. Улс төрийн хүрээнийхэн үе үе МИАТ компанийн асуудлыг хөндөж, хөрөнгө санхүүг нь хянаж, шалгах том мэдэгдэл хийдэг хэрнээ тус компанийн хувьчлах сургийг далдаас тандаж суудаг бүлэглэлүүдийн эрээгээ алдсан улайрлын тухай дуугардаггүй нь сонин. МИАТ компани ашигтай ажилладаггүй юм гэхэд алдагдлаа бага байлгахыг хичээж, Монгол Улсын агаарын тээврийн гадаад зах зээлийг тодорхой хугацаанд дангаараа төлөөлөх сонирхлоо илэрхийлж, эл бодлогоо салбарын яамандаа байн байн танилцуулдаг. Гэсэн ч яамныхан “Монголиан Эйрлайнз групп”-т гадаад нислэгийн эрх олгож, төрийн өмчийн компанийн дампуурах замыг засаад эхэлчихсэн билээ. Тиймээс энэ удаа мөнгө угаасан гэх хэргийн араас орсон хуулийнхан МИАТ компанийн хувьчлалыг мөрөөдөж, боломж гарвал гартаа оруулахыг санаархаж суугаа энэ мэт олон үйлдлийг давхар шалгаж, цэвэрлэгээг нэг мөсөн хийнэ гэдэгт найдъя.
Д.ОТГОНЖАРГАЛ