Дорнод аймагт өчигдөр загасны дуудлага худалдаа зохион байгуулжээ. БНХАУ-ын харьяат нэгэн иргэн Халх голоос 10 тн загас барих зөвшөөрөл БОНХЯ-наас авчээ. Гэвч зөвшөөрсөн хэмжээнээс хоёр тонныг илүү барьсан байна. Тиймээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан хураан авч, улсын орлого болгосон гэнэ. Хуулийн дагуу ан агнуурын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн дунд өчигдөр дуудлага худалдаа зохион байгуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар доод үнэ нь дөрвөн сая төгрөг байсан бөгөөд 4.5 сая төгрөгөөр борлуулсан гэнэ.