Сар шинийн баяр ойртож, бэлэг сэлтээ бэлтгэх гэсэн хүмүүс өмнөд хөршийг зорьж байгаа энэ үед тус улсаас хуурамч юань их хэмжээгээр орж ирэх болсныг цагдаагийн байгууллага анхааруулаад байгаа. Манай улсад одоогоор хуурамч юань хийхгүй байгааг хууль хяналтын байгууллагынхан тогтоосон бөгөөд гүйлгээнд орж ирсэн БНХАУ-ын хуурамч мөнгөн дэвсгэртүүд бүгд өмнөд хөршөөс гаралтай байгаа юм. Валют арилжааны цэгүүдээс хураагдаж байгаа 10 гаруй мянган хуурамч юанийн дунд манай улсад гүйлгээнд дөрвөн жил ашиглагдсан нь ч бий гэнэ.
Хэдийгээр хуурамч юанийн эргэлт манай улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээг үй ч монгол иргэд гэмт хэргийн золиос болж хохирч үлдэх явдал гарч байгаа учраас ЭЦГ-аас дараах санамжийг гаргаад буй юм. БНХАУ-д гадаадын иргэдийг хуурамч юанийн гүйлгээний хохирогч болгодог хэд хэдэн арга байгааг тус улсын Засгийн газар, цагдаагийн байгууллага, банкууд нь анхааруулах болжээ. Эхний арга нь бөөнөөр бараа худалдаж авч буй гадаадын иргэдийг залилах явдал.
Бараа бөөнөөр нь авсан иргэд арай хямд зарж байгаа лангуу олоод өмнө авсан бараагаа буцаах хүсэлт тавьдаг. Наймаачин хятадууд дуртай зөвшөөрч мөнгийг нь буцааж олгохдоо хуурамч юань өгдөг байна. Харин нөгөө арга нь зөвх өн манай иргэдээр тогтохгүй, АНУ, европынхныг ч хамраад байгаа учраас тухайн улсын ЭСЯ-ныхан нь иргэддээ хандаж сэрэмжлүүлэг гаргахад хүргэсэн гэнэ. Энэ арга нь “таксины” гэх тодотголтой агаад жинхэнэ юанийг нь хуурамч хэмээн итгүүлэн залилж, хамаг мөнгийг нь луйварддаг арга аж. Бидний гол харилцагч болсон өмнөд хөршид дээрх маягийн залилангийн хэрэг газар авсан учраас ЭЦГ-аас хуурамч юанийг таних гол гурван аргыг зурагт хуудсаар хүргэж байна.
Г.ЦОЛМОН