Элэг нэгтнээ харьд худалдсан Г.Батдэлгэр нарын таван хүнд холбогдох хэргийг өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцэн ял оноолоо. Өмнө нь таван ч удаа шүүх хурал хийхээр товлосон бөгөөд хамгийн сүүлд тэд шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир хойшлоод байсан юм. Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нар нэр бүхий 5-6 эмэгтэйг Хонконг, Макао, Малайзад худалдаж, биеийг нь үнэлүүлэх ажлыг зохион байгуулжээ. Г.Батдэлгэр нь тухайн үед 19 настай, БНХАУ-д суралцаж байсан бөгөөд хамтрагч нараараа дамжуулж охид, бүсгүйчүүдийг Макао, Малайз, Хонконгод өндөр цалинтай, бүжигчний ажилд оруулж өгнө хэмээн хуурч аваачсан аж.
Г.Батдэлгэр хохирогчдыг дээрх газруудад хүргэдэг байсан бөгөөд Макаод худалдсан бүсгүйчүүдийнхээ орлогоос нь үйлчилгээнд гарсан тоо, цагийг нь бүртгэдэг дэвтрийг нь шүүж байгаад 10-20 хувийн татвар авдаг байжээ. Түүнчлэн Малайз, Хонконгод бүсгүйч үүдийг бэлэн мөнгөөр худалдсан нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон гэнэ. Сүхбаатар дүүргийн шүүхээс өмнө нь Г.Бат дэлгэрт 11, Г.Ганзориг, Г.Чинзориг нарт 10 жил зургаан сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж байсан юм. Харин Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарын гэм буруутай нь нотлогдоогүй гэж үзээд хэрэгсэхгүй бол гож байсан ч дараа дараачийн шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаар дахин шийдвэрлэж буй нь энэ.
Шүүх тэднийг хүн хил давуулан худалдсан гэм буруутайд тооц сон ч прокуророос яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар ял оноохоор төлөвлөсөн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна. Шүүх хөнгөрүүлэх үндэслэлээ “Хүн худал дах гэмт хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулсантай хол боотойгоор хил давуулан худалдсан гэсэн зүйлчлэлийг 113-ын хоёр дахь хэсэгт оруулсан” гэж тайлбарласан байна. Улмаар үг бүлэглэлийг тэргүүлж, зохион байгуулсан Г.Батдэлгэрт таван жил зургаан сар, Г.Ганзоригт таван жил нэг сар, Г.Чинзоригт гурван жил таван сар хорих ял ногдуулав.
Харин бусад нь бүсгүйчүүдийг биеийг нь үнэлүүлж байсан хэрэгт бас яллагдагчаар татагдсан байсан юм. Шүүх Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нар хүнийг хил давуулж худалдсан нь тогтоогдоогүй гэж үзжээ. Харин энэ хоёр хүн бусад холбогдогчийнхоо хамтаар эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлсэн хэрэгт шийтгүүлсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдан хэргийг нь хэрэгсэхгүй болгов.
Г.РАВЖАА