Японы барилгын “Суруга” корпорацийн зургаан захирлын нэг Цүнэяки Хара гэх 67 настай эрийг манай цагдаагийн бай гууллагаас мансууруулах бодистой холбоотой хэргээр саатуулсан талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн. Тэрбээр “Palace” зочид буудлын 609 тоотод мансууруулах төрлийн ургамал хүнээс худалдан авч, хэрэглэж байгаад баригдсан юм.
Түүний хэрэглэсэн ургамал нь олсны төрлийн каннабис болохыг шинжилгээний дүгнэлтээр тогтоосон аж. Тиймээс Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн аж. Улмаар түүнийг хилээр гарахыг хо риглож, батлан даалтад байлгаж байцаалт авч байгаа юм байна.
Харин саяхнаас япон иргэн болон түүнд мансууруулах өвс худалдсан монгол залууг яллагдагчаар татжээ.
Г.РАВЖАА