Өнгөрөгч долоо хоногийн анхаарал татсан онцгой содон үйл явдлын нэг яах аргагүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан гурван хүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүмүүс шүүхэд эрүүгийн хэргийн гэрч болохоор очсон явдал байв. Долоодугаар сарын 1-ний гэх тодотголтой дөрвөн хүн буудуулж амиа алдсан хэрэгт цагдаагийн удирдлагуудыг буруутгаж, яллахаар шүүх прокуророос гадна улстөрчид оролцон улайрч байгаа. Уг хэргийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвийн шүүх хурлын танхимд улсын онцгой объект хаалттай бүсэд хийхээр болсон билээ. Энэ хурлын үеэр Монголд анх удаа гэхээр хэд хэдэн үйл явдал тохиосны нэг нь дээрх хүмүүс шүүхийн танхимд зэрэгцэн суув.
Ийнхүү тухайн үеийн УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар гэрчээр дуудагдан ханьсан суув. Ерөнхийдөө бүгд цагдаагийн удирдлагыг яллаж буйг буруутгаж байгаа. Тэр үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Энэ үйл явдлын үеэр жирийн иргэнээс авахуулаад Ерөнхийлөгч миний бие хүртэл алдаа гаргасан” гэж мэдэгдсэн. Долоодугаар сарын 1-нд дөрвөн хүн буудуулж амиа алдсан хэргийн үйлдэгчийг олох нь зүй ёсны асуудал. Харин түүнээс өмнө үүргээ төр засаг, дээд удирдлагаасаа өгсөн үүргийг биелүүлж, эрээ цээргүй дээ рэм тонуул, галдан шатаалтыг тас лан зогсоох үүргээ гүйцэтгэж бай сан цагдаагийн удирдлагыг буруутгаж буй нь үнэн мөнийг тогтоо хоосоо илүүтэйгээр шүүгчид улс төрчдөөс, тэр дундаа төрийн тэр гүүнээс хараат байдалд ажиллаж, түү ний хэлсэн заавраар тоглож бай гаа “жүжиг” гэж олон хүн үзэж буй. Энэ шүүх хурлыг “4-ийн эсрэг 4” гэж хэлж болохоор ч дүр зураг харагдсан.
Прокурор, шүүгч нар яллах тал, тэдний талын гэрч буудуулж шархадсан болон амиа алдсан дөрвөн хүн нэг талд, нөгөө талд шүүгдэгч дөрөв, тэдний өмг өөлөгч дөрвөн хүн болон гэрчээр дуудагдсан ҮАБЗ-ийн гиш үүн аснууд байв. Түүнээс гадна энэ хурлын үеэр өмгөөлөгч нар Монголын түү хэнд анх удаа үйлч лүү лэг чээсээ татгал злаа. Тэд мэдлэг чадвар дутаж байна гэх шалтгаан тоочиж, шүүгч хууль зөрчиж байгааг дийлэхгүйдээ ша ра лхан ийм алхам хийв. Харин шүүгч нар өмгөөлөгч нарыг барьж хорих шахаж, хаал гаа түг жиж цоож лов. Цаг даа өмгөөлөгч нар бас хоорондоо тол хилцов. Шалт гаан нь шүүгч өм гөө лөгчдийг саа туулахыг үүрэгд сэнээс. Энэ хурлын үеэр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ял - гавартай хандаж, нэр цохож оруулсан нь үйл явдал улстөржиж буйг батлан харуулсан алхам бол лоо. Хэргийг шүүх хурал тодорхойг үй хугацаагаар хойшилсон ч 2012 оны сонгуулийн “PR”-ын гол хэрэгсэл байх нь ойлгомжтой. Яг 2000 оны сонгууль шиг. 2000 оны сонгуулийн үеэр хоёр том нам С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг илрүүлнэ хэмээн “PR”- даж байсныг уншигчид мартаагүй байх.