Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд хүн худалдаалсан гэх хэрэгт холбогдсон таван хүний хэргийг хаалттай хэлэлцлээ. Шүүх хурлын дараа хохирогч бүсгүйтэй уулзав. Тэрбээр нэрээ нууцлахыг хүсээд бидэнтэй цөөн хором ярилцлаа.
-Та хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болжээ. Яаж яваад энэ хүмүүс тэй холбогдсон юм бэ?
-Өндөр цалинтай ажилд зуучлана гэхээр нь хандсан. Би эхээсээ олуулаа, ядруухан амьдралтай болохоор хүний нутагт очиж, өндөр цалинтай ажил хийе гэсэн бодолтой байсан юм. Солонгос явах гэж хөөцөлдөөд бүтээгүй. Тэгээд л тэдэнд хандсан.
-Тэдэнд гэж хэнийг хэлж байгаа юм бэ. Хэрэгт татагдаад байгаа хүмүүсийн хоёр нь холбогдолгүй гээд цагаадаж байсан?
-Тийм ээ, тийм. Г.Батдэлгэр, Г.Ганзориг нар бүлүүд. Г.Батдэлгэр БНХАУ-д сурдаг байсан юм билээ. Тэгээд л ийм ажил хийсэн байх.
-Чамайг яг хэнд зарсан юм бэ. Зарим нь мэдсээр байж очсон гээд байгаа бололтой?
-Нийт арав гаруй бүсгүй хохирогчоор тогтоогдсон. Зарим нь Монголд байхдаа биеэ үнэлдэг байсан гэсэн. Тийм болохоор ямар ч гомдолгүй гэдэг. Юу ч мэдэхгүй очсон бүсгүйчүүд бас бий. Хохирсон хүмүүс нь байсаар байхад шүүх шийдэхгүй юм. Үүнээс илүү дэлгэрэнгүй зүйл ярихгүй. Шүүх энэ хэргийг шийдэх байх гэсээр биднээс холдов. Одоогоос дөрвөн жилийн өмнө Г.Батдэлгэр нарын таван хүн өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн зар тарааснаар цөөнгүй бүсгүйчүүд холбогджээ. Тэд нутаг нэгтнээ БНХАУ-ын өмнөд хэсэг, Малайз Хонконг, Макаод зарсан хэрэгт холбогдоод байгаа аж.
Энэ хэрэгт Г.Батдэлгэр түүний бүл Г.Ганзориг, найз Г.Чинзориг, Б.Бүрнээбаатар, түүний эхнэр Н. Сэлэнгэ нарыг татан шалгасаар дөрвөн жилийн нүүр үзэж байна. Мөрдөн шалгах ажлыг дуусгаж, прокурор яллах дүгнэлт үйл дэн шүүхэд шилжүүлсэн ч удаа дараа давж заалдан, хэрэг нь шүүхээс шүүхэд шилжсээр өнөөд рийг хүрчээ. Хохирогчдын мэдүүлэг, нотлох баримтаар тэднийг гэм буруутай гэж Сүхбаатар дүүргийн шүүх үзээд Г.Батдэлгэрт 11, Г.Ганзориг, Г.Чинзориг нарт тус бүр 10 жил зургаан сар хорих ял оноож, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар на рын гэм буруутай нь нотлогдоогүй гэж үзээд 2009 оны аравдугаар сарын 14-нд хэрэгсэхгүй болгожээ.
Анхан шатны шүүхээс оноосон ялаа эдэлж байхад нь Дээд шүүхээс хэргийг хянаад үйлдсэн гэмт хэрэгт нь хэт хөнгөн ял оноосон байна гэж үзээд дахин анхан шатны шүүхэд хэрэг нь ирсэн аж. Шүүхээр хэлэлцээд гэмт хэрэг үйлдсэн нь үнэн, хуулийн дагуу зохих ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзсээр байтал ч тэд хэргээ хүлээдэггүй юм байна. Тэд энэ сарын 7-нд болсон шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнээс татгалзав. “ 2009 онд бидний хэргийг шүүгч М.Алдар, Ш.Төгсгэрэл, Ч.Хосбаяр тасалж байсан. Энэ бүрэл дэхүүн хэвээр байгаа учир биднийг яллахаар зүтгэх нь тодорхой” гэж шүүгдэгчид хэлс нээр шүүх хурал хойшилсон. Гэтэл өнгөрсөн пүрэв гаригт болсон шүүх хурал дахин хойшлов. Тэд Сүхбаатар дүүргийн шүүхээр хэргээ хэлэлцүүлэхээс татгалзаж буйгаа хэлээд харьяалал тогтоож өгөхийг хүссэн юм. Шүүх бүрэлдэхүүн яллагдагчаар татагдсан Г.Батдэлгэрт, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарыг дараагийн шүүх хурлын тов гартал цагдан хорих шийдвэр гаргасан юм.
Х.СҮРЭН