Х.СҮРЭН
Долоодугаар сарын 1-ний хэрэгт яллагдагчаар татагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цаг даагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарыг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилж, хурлын тов гартал Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд цагдаагийн хяналт дор эмчлүүлэхийг зөвшөөрсөн шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ энэ сарын 16-нд гаргасан билээ. Гэтэл өнгөрсөн даваа га ри гийн 18.00 цагийн үед тэд ний өмгөөлөгчдөд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид шилжүүлэх болсноо дуулгасан. Дөрвөн жилийн хугацаанд шүүх, цагдаагийн хаалга татсан тэдний эрүүл мэнд сайнгүй, саахрын хэмжээ нь буурахгүй, дээд доод даралт нь ойр тож, буух гүй байгаа талаар эмч нар хэлсэн юм.
Гэсэн ч шүүх шийдвэрээ биелүүлэхийг удаа дараа шаардсаар байсан. Яллаг дагчаар татагдсан цагдаагийн дарга нарыг Цагдан хорих төвд хуяглан хүргэх ажиллагааг удирдан зохион бай гуулах тушаалыг Нийг мийн хэв журам сахиулах газ рын дарга, цагдаагийн хурандаа н.Ганзоригт өгсөн аж. Цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн гэргий М.Алтан цэцэгтэй уулзахад “Нөхрийн маань бие сайнгүй байгаа. Өдөр, шөнөгүй ажиллаж байхдаа ачаалал даах чадвартай, эрүүл саруул л байдаг байсан. Хүн сэтгэл санаагаар унаснаас амархан өвчин тусдаг юм байна. Ма най нөхөр Цагдан хорих төв рүү явахгүй гэж хэ лээгүй шүү дээ. Ерөнхий шүүгч тэдний гомдлыг хүлээн аваад ийм шийдвэр гаргачихаад гэнэт шилжүүлнэ, ачна гэх юм. Наад зах нь энэ хүмүүс гадуур хувцасгүй байсан. Үнэн гэж байдаг бол энэ хүмүүс хүн буудаагүй гэдгийг нотлоод өгөх байх” гэв.
14.20 цагт Сүхбаатар дүүргийн эмнэлгийн үүдэнд түргэн тусламжийн машин ирэв. Эмчээс нь хаашаа авч явах гэж байгааг тодруулахад “Мэдэх юм алга. Бид бас үүрэг аваад ирсэн хүмүүс. Хүлээгээд удаж байна” гэв. Хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтан гэрэл Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас ирүүлсэн хариуг үндэслэн хэргийг түдгэлзүүлэх хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд өгөөд, 16.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
-Шинэ нөхцөл байдал үүслээ гэсэн. Юу болсон юм бэ?
-Би одоогоос арван хоногийн өмнө Үндсэн хуулийн цэцэд Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйл нь хүний эрхийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хандсан юм. Миний хүсэлтийг хүлээн авч маргаан хянан шийдвэрлэх ажил эхэлсэн гэдгээ дөнгөж сая надад мэдэгдлээ. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн, хянан шалгаж байгаа тохиолдолд хэр гийг түдгэлзүүлж, боломжтой бол асуудлыг шуурхай шийдэх ёстой гэсэн хуулийн заалт байдаг.
-Үндсэн хуулийн цэц маргааныг шийдтэл хэр гийг түдгэлзүүлэх шийдвэрийг шүүх гаргах ёстой юу. Энэ асуудал хэргийг нь тусгаарлаад байгаа Г.Ганбаатарт хамаатай юу?
-Одоо шүүхийн шийдвэрийг хүлээх л үлдлээ. Цаа сан дээр хараар бичсэн хууль байдаг учир шүүх биелүүлэх л байх. Энэ асуудал Г.Ганбаатарт ч мөн хамаатай.
-Шүүх хурлыг даргалсан Ч.Хосбаяр шүүгчийг утсаар дарамталсан тухай Ерөнхийлөгч хэлсэн байна лээ?
-Шүүгчийн эрх, эрх чөлөөнд халдаж, заналхийлж байгааг бид эсэргүүцэж байна. Цагдаагийн бай гууллага шал гаж, гэм буруутай хүнийг олж тогтоох ёстой гэв. Сүхбаатар дүүргийн шүүх ажлын цагт багтаан хариу ирүүлээгүй учир хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, О.Зоригт нарыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги руу хүргэлээ. Эмч нар нь хориглосон боловч “Эрүүл мэндэд ямар нэгэн өөрчлөлт гарсан тохиолдолд та бүхэнд гомдолгүй. Биднээс болж цаг даагийн бусад ажилтнууд ямар нэгэн асуудалд холбогдох учиргүй” гэж мэдэгд сэнээр өчигдөр 17.45 цагт тэд явлаа. Өм гөөлөгч О.Алтангэрэлийн хүсэлтэд Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр хариу өгөх бололтой.