Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан аймгийн Засаг дарга нарын тоог Говь-Алтайн Засаг дарга Ш.Амгаланбаяр нэмжээ. Түүнд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүс гэх тогтоол гаргаж, холбогдох асууд лыг газар дээр нь шалгахаар АТГ-ын хоёр ч мөрдөн байцаагч дээрх аймгийг зорьсон гэнэ.
Нутгийн иргэд тус газарт өгсөн мэдээлэлдээ “Засаг дарга Ш.Амгаланбаяр албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн тендергүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авч, танил талынхаа компанид давуу эрх олгодог. Тухайлбал, ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 200 сая төгрөгөөр трактор, комбайн худалдан авах эрх олгосон. Гэтэл Засаг дарга Ш.Амгаланбаяр “АгсуАлтай” гэх компанид тендергүйгээр 100 сая төгрөг шилжүүлж комбайн авсан.
Үлдсэн 100 саяыг нь хувьдаа завшсан. Орон нутагт барьж буй барилгын зураг төслийг хувийнхаа ком панид давуу эрх олгон хийл гэдэг” гэжээ.
Г.РАВЖАА