“Багануур” хувьцаат компанийн ерөнхий инженер Ч.Чулуунбатыг Авлигатай тэмцэх газрынхан шалгаж эхэлжээ. Түүнийг өмч хөрөнгө хувьдаа ашигласан, тендер будлиантуулсан гэх хэд хэдэн хэрэгт буруутгаж буй аж. МХЕГ-аас өнгөрсөн онд тус компанийн үйл ажиллагаанд шалгалт хийхдээ 2008-2010 онд компанийн уурхайд “КР-777” маркийн ачааны автомашинтай холбоотой дөрвөн осол гарсныг тогтоож байжээ. Энэ хүү ослын гурав нь үйлдвэрлэлийн үед гарсан бол нэг машин уурхайн мөргөцгөөс унаж, хоёр хүн амиа алдсан байна. Шалгалтын үеэр компанийн албан тушаалтнууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөөгүй, уурхайн замын зураглал хийхдээ Замын цагдаагийн газрын байцаагчийн гаргасан хэмжилтийг зөрчсөнийг тогтоосон аж. Түүнчлэн автозам тавихдаа стандартын бус материал ашигласан, үүнд бодитой хяналт тавьдаггүй байсныг дээрх шалгалтаар илрүүлж байжээ.
Л.ЧИМЭГ