Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав дүүргийн прокурорын газруудын үйл ажиллагаатай танилцах, сургалт явуулах, чиглэл өгөхөөр энэ сарын 5-аас 9-нд дүүргийн прокурорын газруудад ажиллаж байна. Прокурорын байгууллагын хэмжээнд баримталж буй нэгдсэн бодлого, зорилт, өөрчлөлт шинэчлэлтийг дүүргийн прокурорын газруудад хүргэх, Улсын Ерөнхий прокуророос гаргасан тушаал, шийдвэрийн хэрэгжүүлэх талаар зохиож байгаа ажилтай танилцаж, анхаарах болон шийдвэрлэвэл зохих асуудлын талаар прокурор ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, цаашид ажил сайжруулах бодлого чиглэлийг боловсруулахад энэхүү ажил чиглэгдэж буй гэнэ.