Үйлдвэрлэлийн зориулалтаар загас барьж экспортод гаргах үйл ажиллагаа эрхэлдэг Монголын аж ахуйн нэгжүүд Баруун Монголын нууруудаас барьсан Алтайн сугас буюу шар загасыг хятадуудад нэг кгыг нь хамгийн багаар бодоход 20 юаниар нийлүүлдэг. Улаанбаатарт бол нэг кг нь 2000- 3000 төгрөг хүрдэг жишигтэй. Засаг дарга Г.Нямдаваа 250 тонн шар загасыг нэг кг-ыг нь дөнгөж 900 төгрөгөөр буюу дөрөв орчим юаниар хятад түншдээ “бэлэглэх” гэрээ байгуулжээ.
Хууль тогтоомжид зааснаар нэг кг загас барихад 1000 төг рөгийн төлбөр төлөх ёстой. Ингээд 2000 гаруй км зам туулаад урд хөршид гаргаж худалдахад л ихээхэн ашигтай байдаг. Тэгвэл Хар ус нуурын байгалийн цогцолборт газраас загас агнуурын нөөцийн төлбөр (Нэг кг тутамд 1000 төгрөг) төлөлгүйгээр бариад, өөрийн аймгийн хилийн боомт болох Ярантаар гаргахад Г.Нямдаваа даргын хятад түнш нарт ямар их ашигтай болох нь тодорхой. Ховд аймагт ганцхан 2011 онд ч биш, жил бүрийн өвөл хулгайн загас агнуур тогтмол гарч байсан талаар хангалттай баримт бий. Ховд, Увс, Баян- Өлгий аймгаас барьсан загасыг Ярант, Замын-Үүдээс гадна хаа байсан Дорнод аймгийн Хавиргын боомтоор хүртэл гаргаж байсан баримт олдсон.
Экологийн цэвэр бүтээг дэх үүн болох Монголын за гасны бизнес нэлээд ашигтай байдаг учраас л энэ чиглэлийн бизнес эрхлэгчид тээврийн зардлаас ийнхүү гар татдаггүй аж. Энэ гэрээнээс үзэхэд Хар ус нуураас хятадуудаар бариулж урд хөршид гаргах нийт загасны хэмжээ нь дунджаар 250 тонн. Тэгэхээр ийм их загасыг зөвхөн Хар ус нуураас бариулах боломжгүй учраас Хар нуур, Дөргөн нуурыг давхар тооцон төлөвлөсөн болж таарч байна. Ямар ч гэсэн аймгийн төвдөө хэдэн шон босгуулж гэрэлтүүлэг тавиулсныхаа хөлсөнд улсын тусгай хамгаалалттай газарт бараг нэг ч загас үлдээлгүй хятадуудаар шүүрдүүлэх гэ рээ байгуулсан нь үнэн юм.
Гэтэл Ховд аймагт БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар, Хар ус нуурын хамгаалал тын за хиргаа, Хууль бус агнуур тай тэмцэх “Ирвэс-3” баг, Дэл хийн байгаль хам гаалах сан гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ховд аймаг дахь салбар, Алтай-Соёны бүс нутгийг хамгаалах төс лийн салбар зэрэг төрийн болон төрийн бус зургаан байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн Хар ус нууртай хаяа дэрлэн оршдог сумдын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын хараа хяналт яасан болж таарах вэ. Байгаль орчноо хамгаалах чиглэлээр үйл ажилла гаа явуулдаг ийм олон бай гууллагатай аймаг Хов доос өөр байхгүй. Эдгээр байгууллага, ал бан тушаалтнууд нь хамар дороо шахам байгаа ул сын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд бүрэн хамрагдсан Хар ус, Хар, Дөр гөн гэсэн гурван нуураа харж хамгаалж чадахгүй жил бүр загасны ангуучдад тонн тонноор нь алдсаар байгаа нь харамсалтай. Хар ус нуурын улсын тусгай хамгаалалттай газрыг харж хамгаалах, байгаль орчны хууль тогтоомжуу дыг сахиулах үндсэн үнийт 23 хүний орон нээс 13 нь байцаагч-байгаль хамгаалагч)-тай Хар ус нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа гэдэг байгууллага Ховд аймагт байгуулагдаад 15-16 жил болжээ.Гэвч ажил нь нэг иймэрхүү байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тус гай хамгаалалттай газраас байга лийн аливаа нөөц баялаг, тухайлбал, загас олборлохыг хориг лосон байдаг. Иймд Ховд аймгийн нутгаас буюу эдгээр гурван нуураас загас барих зөвшөөрлийг БОАЖЯ-наас тус аймагт олгодоггүй юм. Харин энэ гурван нуурыг тусгай хамгаалалтад авахаас өмнө буюу 1997 оныг хүртэл загас барих, олборлохыг зөвшөөрч байсан учраас нөөц нь нэлээд багассан гэж үздэг. Монгол Улсын түүхэнд өмнө нь хэзээ ч гарч байгаагүй лусын амьтантай холбоотой энэ ноцтой зөрчлийг мэдсээр, харсаар байж нүдэн балай чихэн дүлий суусан байгаль орчны нэр бүхий зургаан байгууллага, нууруудын хөвөөн дэх сумдын төр, захиргааны болон хууль хяналтын асуудал хариуцсан дарга, даамлууд амандаа ус балгасан юм шиг огт дуу гаргахгүй нууруудаа сүйтгүүлснийг яалтай билээ. 2012 оны нэгдүгээр сарын 14-15-нд Төрийн ордны Их тан химд болсон “Тогтвортой хөгжил-байгаль орчны засаглал” сэдэвт Үндэсний чуулган, “Байгаль орчны ажилтны улсын зөвөлгөөн”-д төв, орон нутгаас нийт 1000 шахам төлөөлөгч оролцсон.
Энэ үеэр Ховд аймгаас ирсэн 29 төлөөлөгчдөөс хэн нь ч аймгийн Засаг дарга нь хятадуудтай хууль бус гэрээ байгуулж, олон улсын ач холбогдолтой ус намгархаг газрыг хамгаалах Рам сарын конвенцид бүртгэгдсэн, улсын тусгай хамгаалалттай Хар ус нуурын загасыг хэрхэн хядсан талаар ганц үг гав хийгээгүй. Эндээс үзэхэд энэхүү зөрчил нь одоо цагийн төрийн албаныхны бие биедээ найр тавин үгсэн хуйвалдаж үйлддэг жинхэнэ зохион байгуулалттай гэмт хэрэг болох нь тодорхой байна. Зөвхөн Хар ус нуурт л гэхэд хятадууд 2011 оны арванхоёрдугаар сард 184 ширхэг тор тавьсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгсл үүдэд цухас дурдсан байна. Тэгэхээр хятадууд Хар ус нуурын бүх талбайг аалзны шүлс шиг загасны тороор бүрэн хэрсэн нь ёстой нөгөө хүний хүү хүрэн бөөртэй гэдгийн л үлгэр болж дээ.
Хар ус, Хар, Дөргөн нуурт Алтайн буюу шар сугас, нохой сугас, монгол хадран гэдэг үндсэн гурван зүйлийн загас байдаг бөгөөд эдгээрээс зонхилох нь шар загас. Харин хадран нь агнуурын үнэт загаст тооцогддог. Э н д дурдсан гэрээний да гуу яг хэдэн тонн загасыг, ямар журмаар, хэний зөвшөөр лөөр, хилийн ямар боомтоор, хэ зээ яаж гаргасныг хууль хяналтын холбогдох байгуулла гууд нягтлан шалгана гэдэгт итгэе. Хэрэв Тусгай хамгаалалт - тай газрын тухай хууль зөрчиж байгуулсан За саг дарга Г.Нямдаваагийн батал сан гэрээний дагуу Ховд аймаг дахь Хар ус нуурын байгалийн цогцолборт газраас хууль бусаар бэлтгэсэн зага сыг ул сын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл, гэрчилгээг олгосон төрийн байгууллага, төрийн албан хаагч илэрвэл давхар хариуцлага хүлээлгэх нь дамжиггүй.