Долоодугаар сарын 1-ний гэх хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 27-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан ч хэд хэдэн шалтгааны улмаас хойшилсон. Хойшлуулах шалтгааны нэг нь шүүгдэгч, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл “Тухайн үеийн төр засгийн удирдлагад байсан хүмүүс тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд гэрчээр дуудах” хүсэлт тавьсан юм. Сүхбаатар дүүргийн шүүхээс өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авч, энэ сарын 2-нд дээрх хүмүүст шүүхийн зарлан дуудах хуудас хүргэж өгчээ. Зарлан дуудах хуудсыг С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Ор гил нар хүлээн авсан бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт өгч чадаагүй байгаа гэнэ. Тиймээс шүүхийнхэн түүний өмг өө лөгчид хандахаар болоод байгаа аж. Шүүхийн зарлан дуудах хуудас авсан дээрх хүмүүс хуралд заавал ирэх ёстой байдаг. Хэрэв ирээгүй тохиолдолд гэр чийг оролцуулах хүсэлт гаргасан тал тэднийг заавал орол цуулахгүйгээр уг хэргийг үнэн зөвөөр хянан шийдвэрлэж чадахгүй гэдгийг нотолж чадвал нэр дурдсан хүмүүсийг албадан ирүүлэх арга хэмжээ авах юм байна. Энэ хүсэлтийг хүлээж авсан, эсэх, хуралд оролцох үгүйг нь УИХ-ын гишүүн Д.Лүн дээжанцангаас лавлахад “Шүүхээс зарлан дуу дах хуудас ирснийг хүлээн авсан. Шүүх дуудсан болохоор заавал очно” гэв.