Хуучин ЗХУ-ын бүрэлдэх үүнд байсан орнуудаас гаралтай хүмүүсийн байгуулсан, хаа сайгүй үйл ажиллагаа явуулдаг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн долоон гишүүн, Японы хоёр якузагийн эсрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ АНУ-ын Сангийн яам саяхан мэдэгдэв. Өнгөрсөн оны зун Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурсан олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай зарлигийг хэрэгжүүлэхээр хийсэн анхны алхам нь энэ аж. Уг гэмт бүлэглэл “Ах дүүсийн хүрээлэл” гэсэн нэртэй бөгөөд үндсэндээ хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад байрладаг ч Европ, Ойрхи Дорнод, Африк, Латин Америкт гэмт үйлдлээ хийдэг Евразийн хэд хэдэн бүлэглэлийн удирдагчид болон ахмад гишүүдээс бүрддэг “олон үндэстний” хамт олон юм. Америкийн Сангийн яамны мэдээгээр “Ах дүүсийн хүрээлэл” бүлэглэл гэмт хэргийн нэлээд хэдэн сүлжээний үйл ажиллагааг уялдуулж, тэдний хоорондын маргааныг хагалж, гишүүдээ удирдан залж байдаг аж. “Ах дүүсийн хүрээлэл” бүлгийнхнээс Кыргыз, Узбекстан, ОХУ болон Арабын нэгдсэн Эмиратад үйл ажиллагаагаа төвлөрүүлдэг долоон хүн Америкийн Сангийн яамны “хар дансанд” орсон байна.
Тэдгээр нь бүлэглэл дотроо нэлээд нөлөө бүхий этгээд болох “цагаан” хочтой Владислав Леонтьев, “Вася” гэгддэг Василий Христофоров, “Бишкекийн Камчи” болон “кыргыз Коля” хэмээн алдаршсан Камчибек Колбаев хийгээд Гафур Рахимов, Лазарь Шайбазян, “Самарийн Саша” гэх Александр Мануилов, мөн Алексей Зайцев нар юм. Тэд бүгд Леонтьевийн гар хөл гэнэ. Тус яамны тараасан мэдээ лэлд өгүүлснээс үзвэл Леонть ев, Христофоров хоёр ман суу руулах бодис дамлах зэ рэг гэмт хэрэг хийсэн төдийгүй үнэт металлын нэгэн үйлдвэрт хяналтаа тогтоохыг оролдож, зохион байгуулалттай бүлэглэлийн Орос дахь сүлжээний бүс нутгийн чанартай буудалцаанд оролцсон байна.
Горький хотын унаган иргэн, Венесуэл, Гана, Грек зэрэг улсын паспорттой 41 настай Леонтьев үнэт металл, мансууруулах бодис хууль бусаар арилжсаны учир Оросын тал эрэн сурвалжилж байгаа юм. Христофоров нь “Хасан ах” нэрээр олонд танил болсон зартай гэмт хэрэгтэн Аслан Усояны ойрын хүмүүсийн нэг аж. 2011 оны тавдугаар сард түүнийг Украины нутгаас баривчилж Орост авчирсан байна. Тэгэхэд Хрис тофоров 40 настай байв. Гэтэл нөгөөх чинь ердөө хоёр сарын дараа Арабын нэгдсэн Эмиратад “дархлагдсан” гэмт хэрэгтн үүдийн дээд хэм жээний уулзалт зохион байгуулаад явж байсан гэдэг. Колбаевыг “Ах дүүсийн хүрээллээс” Төв Азийг илбэн тохинуулж байдаг гэж үздэг.
Түүнийг олон улсын хэмжээнд мансууруулах бодисоор бизнес эрхлэгчид дот роо томоохонд ордог цөөн хүний нэг гэдэг байна. Зэв сэг болон дэлбэрэх төхөөрөмж хэрэглэж зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн үйлдсэн хэрэгт оролцсон гэж сэжиглэн Кыргызэд эрж хайж байдаг аж. Гэхдээ Христофоров, Колбаев, Леонтьев нарыг Арабын Эмиратад амьдардаг гэж АНУ-ын Сангийн яам үздэг байна. Рахимовыг Төв Азийн орнуудад зориудаар мансууруулах бодис үйлдвэрлэх ажил эрхэлдэг Узбекстаны зохион бай гуулалттай бүлэглэлийн толгойлогчдын нэг гэж тус яам нэрлэдэг юм. Тэрбээр “мансууруулах бодисын олон улсын томоохон нэгдлийг удирддаг, героин дамлан худалддаг” гэж хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
Ленинградад төрсөн, Гана улсын иргэний үнэмлэхтэй Зайцевын тухайд “луйврын ажиллагаанд оролцсон”, Санкт-Петербургийн “Рубин” клубтэй холбоотой санхүүгийн залилан хийсэн гэж АНУ-ын Сангийн яамнаас тараасан мэдээнд бичсэн байв. ИТАР-ТАСС-ын мэдээлс нээр нэр дурдсан хүмүүсийг баривчлах, өөр улсад шилжүүлэн өгөх тухай асуудлыг манай байгууллага тавихгүй гэж Вашингтонд болсон хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Сангийн дэд сайд Дэвид Коэн хэлсэн байна. Энэ ажлыг тус яамтай ажил төрлийн хэлхээ холбоотой байдаг хууль сахиулах өөр байгууллагууд хийх ёстой гэнэ. Түүгээр ч барахгүй энэ талаар америкчууд Оросын мэргэжил нэгт хүмүүстэй хамтран ажиллаж буйг Коэн нотолжээ. Японы “Якуза”, Италийн “Каморра”, Мексикийн “ЛосЗетас” болон “Ахан дүүсийн хүрээлэл” гэсэн олон улсын томоохон дөрвөн гэмт бүлэглэлийн эсрэг тэмцэх тухай зарлигт Ерөнхийлөгч Обама өнгөрсөн онд гарын үсэг зурахад сүүлчийн бүлэглэлийнх нь талаар урьд нь юу ч сонсоогүй хүн олон байжээ.
Гэмт хэрэгтнүүд яаж зард гарч, юуг ч тоохоо больдог нь хүмүүсийн сонирхлыг татаж магадгүй. Тэгэхдээ гэмт хэрэгтэн болсон зам нь биш, тэр ертөнцөд хэрхэн өргөмжлөгддөг үйл явц нь сонин байж мэднэ. Гэтэл тэд нэгнээ яаж өргөмжилдөг нь тун нууц байдаг. Интернэтээс хайгаад ч энэ тухай тодорхой мэдээлэл олдохгүй. Зартай гэмт хэрэгтнүүд нууцаа чанд хадгалж чаддаг байна. Гэлээ ч олонд танил нэгэн зартай гэмт хэрэгтэнтэй хийсэн ярилцлага сонирхуулъя. Мэдээж түүний нэрийг дурдах боломжгүй.
-“Дархлагдсан” (“цагаандаа гарсан”) гэмт хэрэгтэн албан ёсоор өрг өмжлөгдөх үйл явцын талаар хэлж өгч болох уу?
-Хүмүүс үүнийг их сонирхох юм. Гэхдээ жирийн хүмүүс та нар үүний нууцыг хэзээ ч олж мэдэхгүй. Ийм гэмт хэрэгтэн хэд байлаа ч тэдний хэн нь ч ам султай байдаггүй. Ялангуяа гэмт хэрэгтний замыг сонгож авсан хүний хувьд ариун гэгээн гэмээр энэ үйл явцын талаар амнаасаа үг унагахгүй шүү.
-Яагаад тэр вэ. Амаа хам хиж явах талаар та бүхний дунд хуулирхуу юм байдаг юм уу?
-Үгүй. Бидэнд тийм юм ер байхгүй. Дуугүй байх хууль чинь Италийн мафид л байдаг мэтээр киночид хийгээд сэтгүүлчдийн бодож олсон зүйл. Манай гэмт хэрэгтнүүд ер нь л дуу цөөтэй байхыг эрхэмлэдэг. Өргөмжлөгдсөн гэмт хэрэгтэн болох үйл явцыг хүн бүр мэдэх хэрэг байхгүй шүү дээ. Хэрэв мэдчихвэл гэмт хэрэгтнүүдийн тоо даруй 10 дахин нэмэгдэнэ.
-Тэгэхдээ та бүхнийг далдалж байдаг тэр хөшгийг бага ч атугай ярж болохгүй юу. Танайхан хэн нэгнээ өргөмжлөхөд Италийн мафийн толгойлогч юм уу гэмт хэргийн ертөнцийн “томчууд” бусдыг эгнээндээ оруулдагтай адил төстэй юм бий юү.
-Тухайлбал алгаа зүсдэг шиг үү? Сүүлийн 10 жилд тангараг өргөх ажиллагаанд зарим өөрчлөлт орсныг л би хэлж чадна. Жаахан хялбар болгосон. Түүнээс гадна урьд нь зөвхөн шоронд л өргөмжилдөг байсан бол одоо тийм биш.
-Тэгвэл “дархлагдсан” гэмт хэрэгтний зэрэгт хүрэхэд одоо бас арай хялбар болсон уу?
-Мөнгөөр энэ зэрэгт хүрсэн хүмүүс байдаг л даа. Тэднийг бидний ярианд “бэрс үүт жүрж”, “амтат жүрж” гэж хэлдэг юм. Ийм хүмүүсийг “дархлагдсан” гэж бид хэзээ ч үздэггүй. Гэмт хэрэгтнүүдийг мөнгөөр ийм зэрэгт хүргэж болохгүй. Юуны түрүүнд тэр хүн гэмт хэргийн ертөнцөд нэр хүндтэй, түүний араас дагаж явдаг өөрийн гэсэн нөхөдтэй, хүндлэгддэг байх ёстой. Ийм хүн л жинхэнэ дархлагдсан гэмт хэрэгтэн болж чадна. Миний хэлсэн тэр жүржнүүд “ямар ч нөхцөлд бидэн шиг эрх эдэлдэггүй. “Том гар”-ын гэмт хэрэгтнүүд цугларахад эднийг оролцуулдаг ч үгүй.
Р.ЖАРГАЛАНТ