Хархорины хөндий эртнээс түүх, соёлын өлгий байсаар ирсэн. Эрдэнэзуу хийд, музей га даад, дотоодын жуулчдын сонирхлыг байнга татаж, харийн зарим шуналтнууд тэн дээс Өндөр гэгээний урласан түүх, соёлын хос гүй үнэт бүтээлүүдийг ямар нэгэн аргаар өө рийн болгохыг завдсан тохиолдол цөөнгүй. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сарын 14-нд Өндөр гэгээн Г.Занабазарын урласан “Занданзуу” гэх бурхны лавринг хятадуудын за хи алгаар хулгайлахыг завдсан хэрэг гарч байсан. Мөн тус музейн хосгүй үнэт бүтээлд тоо цогдсон тав, бусад бүтээлд бүртгэлтэй 17 бурхныг музейн сан хөмрөгч Баяраа сольж, хятадуудад худалдсан хэрэгт шалгуулж буй билээ. Гэтэл Хархорин сумын Засаг даргын хууль бус шийдвэрээр Түшээт хан Гомбодоржийн гэр гий, Ойрадын Далай тайшийн охин Ханд жамц хатны бунхан, суваргыг гэмтээсэн гэнэ. Сумын Засаг дарга эмэгтэй өмнө нь ч удаа дараа хууль бус шийдвэр гаргаж, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байсан тул, МХЕГ-аас арга хэмжээ тооцуулахаар айм гийн Засаг даргад нь удаа дараа албан бичиг хүр гүүлж байсан юм байна. Хархорин сумын Засаг дарга уг нь бунхан суваргыг хэдэн хү нээр засуулахаар болсон аж. Харамсалтай нь Засаг дарга хуулиа мэддэггүйгээс БСШУЯ, МХЕГ, Соёлын өвийн төвөөс зөвшөөрөл авалгүй нураалгасан аж. Су варга бунхан дотроос бурхан тахил гээд түүх соёлын олон үнэт зүйл гарсан гэнэ. Түүнийг нь айлын амбаарт хураасан байсныг Соёлын өвийн төвийнхөн бүртгэн Эрдэнэзуу музейд хадгалуулахаар шилжүүлсэн аж. Зарим хүн “Эрдэнэзуу музейн нярав нь Өндөр гэгээний урласан түүх соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг хятадуудад өгч, хуу рам чийг оронд нь тавьж чадаж байгаа юм чинь Ханджамц хатны бунхнаас гарсан зүйлсийг ч тоносон байж болзошгүй” хэмээн хардаж буй юм. Юутай ч Өндөр гэгээн Г.Занабазарын эх Ханджамц хатны бунхан өнөөг хүртэл орой гүй хэвээрээ байгаа аж. Энэ талаар Соё- лын өвийн төвийн захирал Г.Энхбатаас тод руулахад “Суварга бунхныг сэргээн засах тендерийг 2011 онд зарлаж, түүх, соёлын дурс галыг сэргээн засварладаг “Сүлд уул” гэдэг компани шалгарсан. Ханджамц хатны гэх бунхан суваргыг сэргээн засварлах ажлыг хав раас эхэлнэ” гэлээ.
Г.РАВЖАА