УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр шалгахаар Дамирангийн Энхба тыг хоёр улсын хил давуулан хулгайлан авчирсан хэрэгт Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга асан Б.Хурцыг буруутган, Лондонд жил гаруй саатуулсан. Б.Хурцыг эх орондоо ирсэн өдөр нь ажлаа хийхийг үүрэг болгож, төд удалгүй АТГ-ын дэд даргаар томилсон билээ. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, дарсан гэж үзэх хүн олон бий ч шалгалт үргэлжилсээр байгаа аж. Д.Энхбат агсны аав, хүүхдүүд, өмгөөлөгч нь УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд удаа дараа гомдол ирүүлжээ. Энэ хэрэгтэй холбоотой баримт цуглуулж байгаа аж. Хоёр улсын хил давуулан хул гайлж авчрах болсноо тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон цагдаагийнханд огт мэдэгдэлгүй Гадаад харилцааны яаманд төвлөрүүлж, Ерөнхий сайдын удирдлага дор зохион байгуулсан аж. Ямар ч улсын тагнуулын ажилтан энэ мэт гүйцэтгэх ажлыг хийдэг ч эрх зүйт оронд шалгаад гэм буруугүй бол “Уучлаарай” гээд сулладаг. Гэтэл гэм буруутай, эсэхийг тогтоож амжаагүй байхад эрүүл мэндэд нь халдан амь насаа алдахад хүргэсэн нь хамгийн ноцтой хэрэг болж байна. Энэ хэрэгтэй холбоотой баримт материал хангалттай байгаа бөгөөд хэний шийдвэр, заавраар үйлдсэн, ямар шүүгч эрүүл мэндийн байд лыг нь мэдсээр байж хорих шийдвэр гаргасан гэх мэт олон асуудал сөхөгдөх нь.