Сүхбаатар дүүргийн прокурор Г.Бат-Очир, орлогч прокурор Ш.Одонсүрэн нар өнгөрсөн онд тус газраас хяналт тавьж, шийдвэрлүүлсэн хэргийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Өнгөрсөн онд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Цагдаагийн хэлтсээс мөрдөн байцаалт явуулсан 2361 хэрэгт хяналт тавьж, ажилласны 765 нь хөнгөн, 1284 хүндэвтэр, 271 хүнд хэрэг, 41 онц хүнд хэрэг байжээ. Энэ нь 2010 оныхоос хөнгөн хэрэг 19 буюу 2.4 хувиар буурч, хүндэвтэр хэрэг 38 буюу 3.1, хүнд хэрэг 34.8 хувиар, онц хүнд хэрэг 95 хувиар өссөн байна. Нийт 1777 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, дугаар олгосон нь өмнөх онтой харьцуулахад 141 буюу 8.6 хувиар өссөн аж. Энэ үеэр тус дүүргийн прокурор Г.Бат-Очироос олны анхаарал татсан зарим хэргийн талаар тодруулсан юм.
-УМБГ-ын мөрдөн байцаагч, хошууч Р.Отгонжаргал өргөдөл өгч, сэтгүүлчдэд эрүү гийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар бол сон. Зарим сэтгүүлчийг сэжигтэн, яллаг дагчаар татсан гэсэн мэдээлэл бий. Уг хэргийн талаар мэдээлэл өгөөч?
-УМБГ-ын байцаагчийг гүтгэсэн гэсэн гомд лыг Р.Отгонжаргал гаргасны дагуу Сүхбаа тар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Тухайн хэрэгт холбогдуулж хэн нэгэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, түүний удирдлагыг сэжигтнээр татаагүй. Мөр дөн байцаалтын ажиллагаанд байгаа хэргийн талаар одоогоор мэдээлэл өгөх боломжг үй.
-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат өнгөрсөн онд найздаа хутгалуулж гэмтсэн хэрэг гарч байсан. Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойг үй өдийг хүрлээ.
-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаалт явуулаад хохирогч болон холбогдогч тал эвлэрсэн гэсэн үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгосон.
-Улсын начин Б.Одхүү болон боксчин Энх бат нарын хооронд зодоон болж, Б.Од хүүг цагдан хорьсон. Түүнийг бат лан даал тад гаргасан байсан. Тэдэнд хол богдох хэргийн мөрдөн байцаалт дууссан уу?
-Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр ирүүлс нийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Прокуророос нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг энэ сарын 2-ны дотор дуусгаж ирүүлэхийг даалгасан байгаа. Түү- нийг тус дүүргийн шүүхээс батлан даалтад гар гах тогтоол гаргасан. Прокурор шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, тус дүүргийн Ерөн хий шүүгчид давж заалдсан ч хүлээж аваагүй.
-Брокер дилерийн хэд хэдэн компани иргэдийг луйвардаж, хувьцааных нь мөнгийг шамшигдуулсан хэрэг гарсан. Тухайлбал, “Мөнхөт”, “Эрдэнэс инвест” гэх компанийг УМБГ-т шалгаж байгаа гэсэн. Эдгээр хэргийн явц ямар шатанд байгаа бол?
-Н.Жавхлант нарын хүмүүст холбогдох брокер дилерийн компани нэрээр иргэдийн хувьцаа, үнэт цаасыг залилан шамшигдуулсан олон тооны хохирогчтой хэргийг шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Тэдгээр хүмүүсийг Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйлд заасан Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж байгаа гэв. Энэ үеэр Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай долоодугаар сарын 1-ний гэх хэрэгт хол богдсон цагдаагийн удирдлагуудын хэр гийн талаар сэтгүүлчдийн сонирхсон асуул тад хариулт өгөв.
-Цагдаагийн дарга нарын хэргийг өмнө нь Өршөөлийн хуульд хамруулсан нь тэд гэм буруугийн талаар маргахгүй гэж гарын үсэг зурсан гэж үзэж болох уу?
-Өршөөлийн хууль гарсны дараа цагдаагийн удирдлагууд “Гэм буруугийн асуудлаар маргахгүй, уг хэргийг Өршөөлийн хуульд хамруулж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байсан юм. Нэгэнт гэм бу руугийн хувьд маргаагүй учир хуулийн хүрээнд өршөөлд хамруулж, хэрэгсэхгүй болгосон. Одоогийн яллагдагчаар татсан зүйл анги нь хүнд хэрэгт хамаарах учир гэм буруугийн асуудлыг ганцхан шүүх л шийднэ.
-Долоодугаар сарын 1-ний нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргал сайхан нарт холбогдох хэргийг сэргээн шалгах ёстой гэсэн байр суурийг цагдаагийн ар гэрийнхэн ярьж байгаа?
-Долоодугаар сарын 1-ний үйл явдалтай холбог дуулан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарт тусад нь эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Тэр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн учир сэргээн шалгаагүй байх. Шаардлагатай гэвэл хэргийн оролцогч эрх бүхий хүмүүс нь холбогдох газарт гомдлоо гаргаад хянуулах боломж бий.
-Цэргийн гэмт хэрэгт биш гэсэн байр суурийг шүүгдэгч нарын өмгөөлөгч хэлж байгаа шүү дээ. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Цэргийн гэмт хэрэг мөн, эсэхийг хэргийг хэлэлцэж, мэтгэлцэж байж шүүх бүрэлдэх үүн шийднэ. Түүнээс өмнө цэргийн гэмт хэрэг мөн, биш гэдэг талаар прокурор ярих боломжгүй.
-Тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг шүүх хуралд гэрчээр оролцуулах хүсэлт өмгөөлөгч гаргасныг шүүх хүлээн авсан байгаа. Мөрдөн байцаалтын шатанд тэднээс гэрчийн мэдүүлэг авсан биз дээ?
-Шаардлагатай зарим нэг хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Шүүхийн мэтгэлцээнд яллах, өмгөөлөх тал нь өөр өөрсдийн гэрчүүдээ дууддаг. Яллах тал гэрчүүдээ дуудсан байгаа. Өмгөөлөгч гэрчээр хүн байлцуулах хүсэлт тавих эрх нь нээлттэй.
-Өршөөлийн хуульд хамрагдаад хэрэгсэхг үй болсон хэргийг сэргээн шалгах нь буруу гэж үзэж байгаа шүү дээ.
-Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн шал гах эрх дээд шатны прокурорт байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох 10 гаруй үн дэслэл бий.