УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчид сар шинийн өмнөхөн Төв аймгийн Жаргалант суманд гэнэтийн шалгалт хий жээ. Тус хэлтсийнхэн орон нутагт бүрэн бүрэлдэхүүнээрээ ажил лаж, Хөх байц гэх газраас хууль бусаар мод бэлтгэж байсан хү мүүсийг саатуулсан аж. Хулгайгаар мод бэлтгэгчид дунд оврын ачааны “Мазда”, “Бонго” гэсэн найман автомашинд их хэмжээний мод ачсан байсан бөгөөд зарим нь цагдаагийнхнаас зугтахыг завдсан байна. Тус хэлтсийн дарга, хурандаа Б.Цоо дол “Төв аймгийн Жаргалант су манд 2011 оны автотехникийн улсын тооллогоор 441 тээврийн хэрэгсэл тоолуулсан. Үүний 182 нь “Мазда”, “Бонго” маркийн автомашин байна. Уг машинд 4-6 шоо метр мод ачдаг юм билээ. Дээрх маркийн ачааны машин нь туулах чадвар сайтай учраас уулын орой, модон дундуур гээд хаагуур ч хамаагүй явдаг.
Хууль бусаар мод бэлтгэгчид Жаргалант суманд айлын хашаанд модоо буулгаж, улмаар ачааны том машинаар нийслэл рүү оруулдаг юм билээ” гэв. Хууль бусаар бэлтгэсэн модоо хот руу оруулж борлуулахын тулд суудлын 1-2 автомашинаар хамгаалалт хийлгэж, хоорондоо утсаар ярилцаж явдаг гэнэ. Уг нь Төв аймгийн Жаргалант су манд байгаль орчин, ой хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа хариуцдаг дөрвөн албан тушаалтан Засаг даргын Тамгын газарт нь байдаг аж. Цагдаагийн ажилтнуудыг очиход ойн байцаагчаас өөр нэг нь ч сумандаа байгаагүй, аймгийн төв, Улаанбаатар руу явсан байж. Цагдаагийнхан өмн ө нь хэд хэдэн удаа Жаргалантад очиход байдал ийм байсан гэнэ.
Тиймээс сумын Засаг дарга, ИТХ-ын даргыг байгаль хамгаалах чиглэлээр анхаарахыг сануулсан байна. Тус хэлтсийн мөрдөн байцаагчид өмнө нь “Соната-6” маркийн машинаар явдаг байсан бөгөөд уг машин туулах чадвар муутай, ойн захад очоод цааш явж хүчирдэггүй байсан аж. Харин саяхан тус хэлтэст Ойн газраас “Ландкруйзер-78” маркийн автомашин өгсөн нь байгаль орчинд хор хөнөөл учруулж байгаа хүмүүстэй тэмцэхэд их тустай байгаа талаар мөрдөн байцаагчид ярьсан юм. Өмнө нь тус хэлтсийнхэн Төв аймгийн Жаргалант суманд очихдоо 25 зөрчил илрүүлж, 10 хэргийг аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалган, шүүхэд шилжүүлсэн гэнэ. Шүүх дээрх 10 хэргийн холбогдогчдын машиныг хурааж улсын орлого болгосон ч хууль бусаар мод бэлтгэх явдал гарсаар байгаа аж.