БНСУ-ын Пажү хотын Гвангтан дүүргийн дэлгүүрт үйлчлүүлэхээр орсон 28 настай Б гэдэг монгол залууг хаалга хаасангүй гэж шалтаглан зодож, амь насанд нь хүрсэн хэрэг энэ сарын 16-нд гарсан юм. Цагдаагийн ажилтнууд дэлгүүрийн камерийн бичлэгийг үзэж 31 настай Хаму болон түүний найз Уни нарыг саатуулсан. Гэмт хэрэг үйлдсэнийг нь гэрчлэх бичлэг байгаа учир хангалттай нотлох баримттай гэж үзэж шүүхэд шилжүүлсэн аж. Тэдэнд 15-18 жилийн хорих ял төлөвөлсөн бөгөөд ирэх долоо хоногт шүүхээр хэлэлцэх аж.
Х.СҮРЭН