Өмнөговь аймагт нэг гэр бүлийн гурван хүн учир битүүлгээр амиа алдсан хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээлэв. Цагдаагийнхан хэргийн газарт очиход айлын эзэгтэй тоононоосоо боомилсон, хамтран амьдрагч болон 10 настай хүүхэд нь биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байж. Тус аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа Ц.Отгонбатаас энэ талаар тодруулахад “Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна. Дөнгөж шалгаж буй хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Г.РАВЖАА