ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГын дарга асан, хурандаа О.Зоригт, ЭХГ-ын дарга асан, хурандаа Ш.Батсүх, НЦГ-ын Хэв журмын хэлтсийн даргар ажиллаж байсан, дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэрэгтэй Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчид танилцаж, дуусаад хурлаар хэлэлцүүлэхээр болжээ.
21147006 дугаартай хэргийн холбогдогч, хошууч генерал Ч.Амарболдод Нийслэлийн прокурорын газраас 2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг үйлдсэн, 294 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулсан, хэтр үүл сэн, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй” гэ сэн үндэслэлээр яллах дүг нэлт үйлдэн, энэ оны нэг дүгээр сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд шил жүүлсэн юм.
Энэ хэрэгт үлдсэн гурван хүнийг Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлд заасныг үндэслэн хам жигчаар оролцсон гэж буруутгаж буй аж. 2008 оны долоодугаар сарын 1-нд галт зэвсэгт өртөн дөрвөн хүн амиа алдсан хэрэгт эдгээр хүмүүсийг буруутгаж буй хэдий ч чухам хэн гэдэг цагдаа буудаж хөнөөсөн бэ гэдгийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан тогтоож чадаагүй гэх юм билээ. Долоодугаар сарын 1-ний гэх тодотголтой 28 хавтас энэ хэрэгтэй Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ч.Хосбаяр танилцаад хэргийн бүрдэл хангагдсан, шүүхийн хэлэлцүүлгийн явцад зарим зүйлийг тодруулах боломжтой гэж үзээд шүүх хурлыг сар шинийн дараа буюу энэ сарын 27-ны даваа гаригт хянан хэлэлцэхээр товлосон байна.
Харин албаны эх сурвалж энэ өдөр шүүх хурал болохгүй гэдгийг баталлаа. Учир нь шүүгдэгч нар хавтаст хэрэгтэй танилцаж дуусаагүй. Зарим нь. танилцахаас цааргалж буй гэнэ. Уг нь шүүхийнхэн сонгууль болж, улстөржихөөс өмнө уг хэргийг шийдвэрлэхийг зорьж буй ч шүүгдэгч нар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах хэд хэдэн ноцтой үндэслэл бүхий хүсэлт Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргаад байгаа гэнэ. Шүүх тэдний хүсэлтийг хүлээн авсан ч прокурор болон хэргийн холбогдогч, тэдний өмгөөлөгчдийг оролцуулж, хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон сурагтай.
Тиймээс шүүх хурал энэ удаад болохгүй, хэд хоногийн дараа болсон ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаах магадлал өндөртэй гэнэ. Уг хэрэг улсын нууцад хамаарах баримт, мэдээлэл ярих учраас хурал хаалттай болох юм байна.