ОХУ-д суугаа манай ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Авирмэдийн Батсайханыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Польш улсад явж байхад нь тус улсын хууль хяналтын байгууллагынхан саатуулсан юм. Польш дахь Монголын ЭСЯ-нд 2003-2007 онд ажиллаж байхдаа хил дамнуулан хууль бусаар тамхи зөөвөрлөсөн хэрэгт түүнийг холбогдуулж байгаа.
Тус улсын хууль хяналтын байгууллагаас ГХЯны Консулын газарт “Польшийн Эрүүгийн байцаан шийт гэх хуулийн 249 дугаар зүй лийн нэг болон 285 дугаар зүйлийн нэгийн 1.2-т заасныг тус тус үндэслэн Люблин дэх Баруун Люблин дүүргийн шүүх А.Батсайханыг гурван сарын хугацаагаар саатуулан хорих арга хэмжээ авлаа” гэх албан бичиг ирүүлж байсан.
Гэхдээ нэг их удалгүй батлан даалтад гаргасан. Гэхдээ шүүх хурал болтол А.Батсайханыг Польшоос гарч болохгүй хэмээж байсан. Түүний шүүх хурал энэ сард болно гэж ГХЯныхан мэдээлж байв. Харин тэрбээр эх орондоо саяхан ирсэн гэх мэдээлэл байна.
Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр өчигдөр яамныхантайгаа уулзсан талаар баттай эх сурвалж өгүүлэв.
Г.ОРЧЛОН